ЧУЛУУНЧИМЭГ : НАРАНТУЯАГ БАРИВЧИЛСАН НЬ ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА

2016-11-18  

Нарантуяагийн өмгөөлөгч Чулуунчимэг ингэж С-1 телевизээр өчигдөр орой ярилцлага өглөө.

Нарантуяа нэг ч өдөр хоног төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Гэтэл түүнийг төрийн албан хаагчтай холбогдох зүйл заалтаар саатуулан хорилоо. Миний үйлчлүүлэгч биеэ эмчлүүлэх зорилгоор Герман явах гэж байтал, зугтаах гэж байгаа гэсэн үндэслэлээр түүнийг саатуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Миний үйлчлүүлэгч өмнө нь хууль, хүчний ямар ч байгууллагад шалгагдаж байгаагүй, түүнд хэрэг үүсгэсэн тухай хэн ч, хаанаас ч мэдэгдэл ирүүлж байгаагүй. Түүнийг хууран мэхэлж, хорилоо. Өмгөөлөгчтэй нь ч уулзуулаагүй 8 цаг болсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд, өмнө нь эмчилгээ хийлгэж байсан, Герман улсад эмчилгээ хийлгэх төлөвлөгөө нь аль жилийн өмнөөс хийгдсэн ажил. Тиймээс хууль бус үйл ажиллагаа гэж би өмгөөлөгчийн хувьд хэлье. Нарантуяа эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс түүнийг суллуулахын төлөө ажиллана гэж Чулуунчимэг өмгөөлөгч мэдэгдлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochiin :Elbegdorjiin hiij baigaa ajil baih Urd ni Enhbayaryg erunhiilu****d ursulduulehguin tuld yamar busarmag yam hiij baisnyg buh hun medne Elbegdorjiin eelj neg ludur ireh baih daa 2016-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?