ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ-Г ОГЦРУУЛАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАГДЖЭЭ

2016-11-18  

Өмнөд Солонгос улсын "Добүро Минжү" намаас тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцруулах түр хороо байгуулж, уг хорооны нээлтийг өнөөдөр хийжээ.

Тэд Ерөнхийлөгчийг огцруулах түр хорооны үйл ажиллагааг дэмжиж байгаа иргэдийг өнөөдөр Сөүл хотын төв талбайд цугларахыг уриалсан байна.

Харин маргааш Солонгос улсын томоохон 17-н хот, дүүрэгт түр хорооны салбарын нээлтийг хийх ба ирэх 21-ний Даваа гаригаас эхлэн  Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан иргэдийн гарын үсгийг цулуулж эхлэх ажээ.

Мөн түүнчлэн "Күкмин Ыданг" намын удирдах зөвлөлөөс "Пак Гын Хе ба Чуй Сүн Шил Gate" нэртэй түр хороог байгуулж, "Добүро Минжү" намтай хамтдаа  Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцруулахын төлөө тууштай ажиллахаар болсон байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?