ЭРДЭНЭБАТ ХЭНИЙГ СОНГОХ БОЛ? ДАЛАЙ ЛАМЫГ УУ? ЭС БӨГӨӨС ХЯТАД УЛС УУ?

2016-11-18  

Ж.Эрдэнэбат ерөнхий сайд бас нэгэн гацаанд орлоо. Долларын ханш намжиж амжаагүй байтал, түүнээс ч ярвигтай нэг асуудалтай тулгарлаа. Энэ бол юу ч гэж тайлбарлаад нэмэр болохгүй, Далай ламын Монголд хийх айлчлал. Далай лам нь наашаа гарч байдаг. Түүний айлчлалыг, энэ бол улс төрийн зорилгогүй, засгийн газрын оролцоогүй хийж буй айлчлал гэж бүхий л түвшинд ойлгуулах зорилгоор Гандантэгчинлэн хийдээс хэвлэлийн бага хурал ч хийлгэж үзлээ.

Гэхдээ энэ айлчлалыг нь шашны зарим зүтгэлтнүүд ч эсэргүүцэж байна. Далай ламыг зөвхөн шашин үйлийн зорилгоор биш, улс төрийн зорилгоор айлчилж байгаа гэж зарим эх сурвалж тодотгож байна. Далай лам, Хятад улстай хийх улс төрийн тоглолтондоо Монгол улсыг татан оролцуулж, хөлдөө чирэх гэж байна ч гэж гаднын хэвлэлд бичжээ. Түүний айлчлалыг сүсэгтэн олонтой уулзах, ном унших, залуучуудтай уулзах гэж 3 ангилж байгаа ч, гол зорилго нь 9-р Богдын хойд дүрийг тодруулах улс төрийн зорилго агуулж буй гэх мэдээлэл ч байна. Үүнд нь Монголын улс төрийн дээд хүрээллээс ч оролцоо байгаа гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлж байна. Тэгэхээр улс төрийн зорилго агуулсан болохыг үгүйсгэж болохгүй нь ээ.

Харин Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын хувьд асуудал үүссэн. Удаа дараагийн томилолт, урд хөршөөсөө мөнгө зээлж, эдийн засгаа өөд нь татах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үү, эсвэл, Далай ламыг Монголд буулгаад хоосон хоцрох уу? гэдэг гацаанд оржээ. Тэр улс орноо бодвол, Далай ламыг онгоцны буудлаас буцаах, чадахгүй бол, эдийн засгаа нурааж, ерөнхий сайдын ажлаа өгөх салаа замын уулзварт иржээ.

Далай ламын талаар Хятадын Засгийн газраас баримталж буй бодлого маш тодорхой. Энэтхэгт амьдардаг Далай ламыг, Хятад улстай хиллэх өмнөд хэсгээр Далай ламыг Энэтхэгт уулзалт хийлгэхийг Хятадын Засгийн газар эсэргүүцсэн албан тоот илгээж байсныг санахад илүүдэхгүй. Тиймээс Монгол улсад Далай ламыг айлчлуулах нь, улс төр, эдийн засгийн хувьд ч, итгэлцэл, түншлэлийн хувьд ч, ямар үр дагавар, хор уршиг дагуулахыг тооцож үзэхэд гэмгүй юм шиг, Эрдэнэбат сайд аа!

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энд нэг учир шалтгаан бас байх шиг байна... 2016-11-18
Зочин:Хятад улс дуугүй байхад энэ охин юу яриад байна. Нэг их сүрхий сэтгүүлч болох санаатай юм байхдаа. Бүрэн эрхт тусгаар Монгол Улсад хэн ирж, хэн явж байхыг бу****ар заалгахгүй шүү дээ. Үгээ олж хэлж сур. 2016-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?