БУЛХАЙТАЙ ХӨЗӨРЧИД

2016-11-18  

Тоглоомондоо улайрсан гурван хөзөрчин. Хар цамцтай залуугийн хөзрөө тавих ээлж иржээ. Аль хөзрөө гаргахаа тэр шийдэж ядан байна. Өд хатгасан малгайтай хөвүүн тэсэж ядан өөдөөс нь цоо ширтэнэ. Өрсөлдөгчдөө ээрүүлсэн нөгөө залуу бүүр ч олхиогүй ноомой болжээ. Яг одоо түүнийг хөзрөө дэлгэнгүүт л наадах нь дарахаар бэлдэн ар нуруундаа нууж барьсан цэцгийн арваа ширээн дээр гарган хаяна. Хожил хаашаа эргэх нь нэгэнт тодорсон шинжтэй. Учир нь өдтөй малгайтай хархүүгийн сайных ч биш. Хэргийн гол эзэн нь шахаанд орсон залуугийн хөзрийг араас нь өнгийн харж буй сахалтай эр болж таарлаа. Тэр бүр хоёр хуруугаа гозойлгон хархүүд дохио өгчээ. Бээлийнийх нь эрхий дунд хурууны өндөг цоорсон нь нэг л сэжигтэй. Гурван хөзөрчний зан үйлдлийг зүгээр л тоглоомын хор шар ов заль гэхсэн.

Харин амьдрал дээр ийм явдал тун муухай. Тэр тусмаа дарга түшмэлүүдийн хувьд. Сандал ширээний төлөө улайран аль ялсан намд нь тал засан давхиж ордог хоёр нүүртнээс цэрвэн болгоомжилмоор...Италийн их зураач Меризи Караваджо аль тэртээ 1596 онд хүмүүст “Булхайтай хөзөрчид” уран зургаараа сануулсан нь өнөөгийн дүр төрхийг харуулжээ.  

 

 

 

 Ө.РАГЧААСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Рэгзэд:Ийм хүмүүс ч төрийн албанд зөндөө байгаа даа. 2016-11-18
Нэргүй:Үнэн үнэн.Хэзээ ч цаг үе хоцрогдохгүй бүтээл гэж энэ байхөө. 2016-11-18
gunsen.b:Aguu zurag be, anh udaa uzlee, bayarlalaa, sanaa ch gej manai teneg uls turchidiig yag heljee 2016-11-18
Alsu:Zurgan deerh humuus uursdoo uzej b.gaa bolob uu 2016-11-18
Wnth:Ulsiin mungoor odoo ch toglosoor bgaa luibarchin gishuuded hariuts**** toots 2016-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?