ХОТЫН ДАРГА УРИАЛГА ГАРГАЛАА

2016-11-18  

Өнгөрсөн оройноос буюу 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн орсон цас өнөөдөр үргэлжлэн орсоор байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас орж байгаа юм. Өнгөрсөн шөнө орсон цасны зузаан гэхэд зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа.

Тэрээр “Өчигдөр шөнөөс эхлэн орсон цас байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бий болгож байна. Улаанбаатар хотын зүгээс өнгөрсөн хугацаанд орсон цаснуудын үеэр өөрсдийн бүх нөөц бололцоог дайчлан ажилласан. Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна. Өнгөрсөн шөнийн 00 цагаас эхлэн хотын хувьд өндөржүүлсэн байдалд ажиллалаа. Хот тохижилтын газраас 116 гудамжинд 149 хүн 41 машинтайгаар ажилласан. Дүүргийн ТҮК-ууд 109 гудамжинд, Улаанбаатар авто зам арчлалтын компанийн ажилчид мөн ажиллалаа. Энэ хугацаанд 140 тонн давс, бодис цацсан байна. Өглөөний 6 цагаас хойш зам талбайн үйлчлэгчид ажиллаж байна.

Маргааш буюу 19-ний бямба гарагт Улаанбаатар хотын төр захиргааны болон төрийн үйлчилгээний бүх байгууллага ажиллана. Эдгээр байгууллагууд нийтийн цас цэвэрлэгээнд ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү уриалгад нэгдэж, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэлээ гэж Нийслэлийн  ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?