ИРГЭН "М" ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫГ ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭЖЭЭ

2016-11-18  

Цагдаагийн хурандаа нар нийлж, нэгэн иргэний амь насыг хөнөөх захиалга өгсөн гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлээр цацагдлаа.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Иргэн Д.Мөнхжаргал нь хүнд хутгалуулсан нь үнэн. Гэхдээ энэ нь цагдаагийн хурандаа нартай холбоогүй. 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны 15:00 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаанбаатар төмөр замын ногоон байрны 15 давхарт “зодоон болоод байна” гэх дуудлага ирсэн байдаг. Энэ дагуу шалгахад иргэн М мэсний шархтай байсан. Түүнийг 1966 онд төрсөн Х гэгч этгээд гэмтээсэн болохыг цагдаагийн байгууллагыхан илрүүлсэн. Одоо түүнийг эрэн сурвалжилж байна. Мөн хэргийг шалгаж байна” гэлээ.

Бусдад хутгалуулсан гэх хохирогч М цагдаагийн байгууллагад хэргийн талаар анх мэдүүлэхдээ “Ажлын байрандаа байхад нь иргэн  Х гэгч бусадтай бүлэглэн биед нь мэсний зүйлээр гэмтэл учруулсан. Энэ хэрэг ахуйн хүрээний маргааны улмаас үүссэн” гэдгээ хэлсэн аж.

Урьд нь буюу иргэн М-ыг энэ сарын 01-ний өдөр цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Г.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, дэд хурандаа Д.Отгонжаргал, өөрийн танил н.Алтанхуяг нарыг гүтгэсэн гэх үндэслэлээр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс эрүүгийн хуулийн 111.2 дахь хэсэг хэсэгт заасныг үндэслэн торгуулийн ял оногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл, иргэн М-ыг дээрх цагдаагийн хурандаа нарыг хилс хэрэгт гүтгэсэн гэж шүүх үзэж, торгожээ.

Харин дээрх хэргийг үйлдсэн сэжигтэн этгээд Х гэгчийн хувьд урьд нь гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн аж. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?