ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ СӨРӨН ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛД ХҮЛЭЭН АВЛАА

2016-11-19  

Хятад, Орос, Энэтхэг, Япон, Тайван, Герман гээд дэлхийн олон орны хэвлэл мэдээлэлд, 81 настай, Нобелийн шагналт, 14-р Далай ламын айлчлалын тухай мэдээ хөвөрч байна.

Хятадын засгийн газрын зүгээс айлчлалыг зогсоохыг анхааруулсан мэдэгдэл хийснийг ч Монголчууд үл ойшоосон тухай бичиж байна.

Зөвхөн Хятадын засгийн газар ч биш, зарим монголчууд, тэр дундаа Монголын бурхан шашны шинэ төвийн тэргүүн Ж.Санжаадорж хамба лам ч эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийснийг ч дурджээ. Далай лам нь дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохоор ирж буйг, тэр дундаа 9-р Богдын хойт дүрийг тодруулах далд санаатай ирж буйд эсэргүүцэж буйгаа хамба Санжаадорж илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан тул, Гандантэгчинлэн хийдийн лам нар ч яаран сандран хуралдаж, түүний араас хэвлэлийн бага хурал хийсэн байна. 4 хоногийн айлчлал өнөөдрөөс эхэлж буй.

Даваасүрэн ламын хэлж буйгаар, 4 хоногийн айлчлалын төлөвлөгөө гарсан хэдий ч, Далай ламын бие лагшингаас хамаарч, өөрчлөлт орж болзошгүйг урьдчилан сануулсан. Далай лам Монголд 8 дахь удаагаа айлчилж буй бөгөөд, энэ айлчлалыг түүний сүүлчийн айлчлал гэж мэргэжилтнүүд тодотгож байна.

Далай лам Токиогоор дамжиж Монголд ирсэн. Далай ламын талаар Хятадын засгийн газраас барьж буй бодлого маш тодорхой. Түүнийг салан тусгаарлах үзэлтэн гэж нэрлэдэг. Түүнийг дэмжсэн улс оронтой харьцах харьцаагаа Хятад улс ямагт өөрчилж ирсэн. Тиймээс дэлхийн олон орон Далай ламыг урихаас татгалздаг болсон. Манай хойд хөрш гэхэд л 2004 оноос хойш Далай ламыг огт хүлээж аваагүй. Зөвхөн АНУ. Япон зэрэг оронд л Далай лам чөлөөтэй хөл тавьж буй. Саяхан, Словак улсын ерөнхий сайд Далай ламд зориулж үдийн зоог барьсны төлөө, Хятад улс, Словак улстай улс төрийн харьцаагаа тасалсан. Улс орны эдийн засаг нь 90% Хятадаас хамаарч, дээр нь, хүндэрсэн эдийн засгаа аврахын тулд урд хөршөөсөө 4,2 тэрбум ам.долларын зээл авахаар хэлэлцээр хийж буй үед Хятадын Засгийн газрын анхааруулгыг сонсолгүйгээр, Далай ламын айлчлалыг эх орондоо эхлүүлсэн Монгол орны эсрэг эдийн засгийн ямар хориг арга хэмжээ авах бол ? гэж гаднын хэвлэлд нэг талаас сонирхон, нөгөө талаас өдөөн хатгаж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MONGOL :odoo bur heniig urihaa hytadaar shiiduuldeg boloh uu . Mongol iin hil dotorh ard tumen /mongol uls / yu hiih n tednii dur . hytad aar ch zogsohgui busad uls mongoliin heregt hoshuu dureh erh bhgui .Mongolchuud hoorondoo uchraa olood huleej awah n huleej awaad awahgui n awahgui biz . 2016-11-19
Зочин:Монгол улс бол бүрэн эрхт тусгаар улс. Далай лам гадаад оронд очих болгондоо Түвдийг салан тусгаарлах гээгүй. Зөвхөн төвдийн соёл, хэл, шашныг хадгалан үлдэх хамга****ын төлөө байна гэдгээ мэдэгдэж байдаг. Тэгээд ч хүний нутгийг авчихаад дараа нь салан тусгаарлах гээд байна гэдэг ямар утгагүй үг вэ. Хэрэв улсыг нь эзлээд авбал дараа нь ийм үг хэлээд эх орончдыг устгаад байна гэдгээрээ бидэнд том сургамж шүү. 2016-11-19
Сүсэгтэн:Санждоржийн хийдээр сүсэгтнүүд орж үйлчлүүлэхээ больцгооё. Зурган дээр байгаа лам хувцастай гаднын гар хөл болсон хүнийг сайн нүдэлж аваад тэднийг бүү тоо, бүү хүндэл. Эдгээр хүмүүс мунхагийн харанхуйгаас ангижрах болтугай гэж л залбирья даа. Ариун гэгээн Гандан ард нь байхад муу муухай юм ярьж бодож явдаг Санждоржийн хийдээр шагайхгүй байцгаая. "Сэрэлт" кинон дээр ламбугай хүн тоохгүй болохоор морины уяа зэлээ хураадаг шиг болгоцгооё. 2016-11-19
зочин:Саяхан хэд хоногийн өмнө Санждорж лам 3 хятад 1 хэлмэрчтэй гандангийн баруун талд байдаг нэг хийдрүү нэг хятадыг сугадаад орж явсан. Тухайн үед тэр хавьд байсан хүмүүс тэр дүр зургийг харсан байхаа. 2016-11-19
mgl:Шарын шашин монголд гай л болж байсан.Манай Халхын эх орнч Цогт тайж ба түүний цэрэг ардыг Далай ламын явуулгаар хядсаныг бүү март..Шарын шашнаас болж манжийн боол болсон түүхээ бүү март. 2016-11-20
ганаа:манай улсад хятадууд тусламж үзүүлэхгүй болохоор далай ламыг авчирч уурыг нь хүргэж байгаа юм болов уу хятадууд хай дахиж далай ламыг битгий уриарай гээл ****ан юан өгөх байх дээр үед хил хязгаарыг чинь довтолж түйвээнэ шүү гээл хятадын хаанаас гурил будаа торго эд зүйлс авна зах зээлийн нээлгэнэ одоо далай ламыг урин шүү мөнгө өг гээл мөнгө авбал зүгээр юм биш үү 2016-12-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?