М.АНХЦЭЦЭГ ШИГ ЭХ ОРОНЧ ОХИД, ХӨВГҮҮДИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ

2016-11-19  

Монгол шиг баян, ийм өргөн уудам газар нутагтай, хүн ам нь 3-хан сая, ард иргэд нь бичиг үсэгт тайлагдсан ийм улс орныг хөгжүүлэх тун хялбар. Харин энэ улсыг хөгжүүлэхгүй байх нь маш хэцүү даалгавар гэж гаднын бизнесмен хэлсэн байдаг. Хэн хэлсэн нь тийм ч чухал биш, харин юу хэлсэн нь анхаарал татсан. Тэгэхээр хэн улс орны хөгжлийг ингэж уруу, доош нь татаад байна вэ? гэдгийг асуух ч шаардлага байхгүй. Энэ бол улс орноо гэх сэтгэлгүй, шуналдаа хөтлөгдсөн нөгөө л улс төрчид. Монголын улс төрийн тавцангаас сүүлийн 20 гаруй жил буугаагүй, буусан ч эргэж мацдаг тэр л хүмүүс. Нэрийг нь дурдаад яах вэ, бүгд л цээжилчихсэн. Тэд бол Монголын олигархиуд. Тэд хэзээ ч, би мөнгөний төлөө ажиллахгүй гэж хэлж чадаагүй. Тэгвэл, Монголын жижигхэн охин М.Анхцэцэг тэдгээр "бүлтэрсэн том" олигархуудад өөрийн биеэр хичээл заалаа. Тэр, "Би хэзээ ч мөнгөний төлөө штанг өргөдөггүй, би эх орныхоо төлөө өргөдөг" гэж тэр хэллээ. Анхцэцэгийг бүгдээрээ дэмжие.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?