ДАЛАЙ ЛАМ 9-Р БОГДЫН ГЭРЭЭСЛЭЛИЙГ БИЕЛҮҮЛЖ, ТҮҮНИЙ ХОЙТ ДҮРИЙГ ТОДРУУЛАХААР ИРЭВ ҮҮ?

2016-11-19  

Монголын хүн амын тал хувийг нь бурханы шашинтай гэж энэ өдрүүдэд гадаадын хэвлэлд бичиж байна. Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд шашин шүтлэгтэй. Тэд зүгээр ч нэг сүсэглээд зогсохгүй, маш идэвхтэй дэмждэг гэдгийг тэдгээр хэвлэлүүдэд дурдаж байна. Үнэхээр ч, Монгол улсын З дахь ерөнхийлөгч, МАХН-ын үе үеийн дарга Н.Энхбаяр гэхэд л их л сүсэгтэй. Тэр Далай багштай уулзаж, адис авч байсан төдийгүй, "Бурхан багшийн сургааль" номыг монгол хэлнээ орчуулж, хэвлүүлж байсан түүхтэй.

Тэгвэл, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бурхан шашин, сүсэгтэн олны төлөө зүтгэж байсан гэж болно. Тэр 9-р Богдыг Монголд залж, түүний Монгол улсын иргэн болох хүсэлтийг нь биелүүлсэн. Насан өндөр болсон 9-р богдыг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамцын гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол улсын иргэн болгосон.

Цорын ганц хүнд хүндэтгэл үзүүлэн, Их тэнгэрийн аман дахь өөрийн өргөө гэртээ урьж, улсынхаа иргэний үнэмлэх болон, гадаад паспортыг гардуулсан. Энэ хүн бол 9-р Богд байлаа. Сонирхолтой нь, Далай ламын төрсөн өдөр буюу, 7-р сарын 6-ны өдрөөр товьёолж, хүсэлтээ гаргасан байдгийг судлаачид олж тогтоосон. Монгол улсын иргэн болсон 9-р Богд гэрээслэлээ үлдээж, удалгүй насан өөд болсон.

Шарын шашны томоохон зүтгэлтнүүд Монголд ирж насан өөд болохыг таалдаг гэдгийг 9-р Богдын үйлдэл баталсан. Тэр гэрээслэлээ бичихдээ, миний хойт дүрийг тодруулахдаа Далай ламын сэтгэлд нийцүүлэхийг зөвлөсөн байдаг. Хойт дүрийг 5 насанд нь тодруулах уламжлалтай. Сүүлчийн хугацаа 2017 оны 2-р сарын 06-ны өдөр юм. Түүнээс хойш хойт дүрийг тодруулах боломжгүй болох учиртай. Тиймээс Далай ламын 8 дахь айлчлалын гол зорилго нь 9-р Богдын гэрээслэлийг биелүүлэх юм таамаглаж байгаагаа шашны зарим зүтгэлтнүүд тодотгож байна.


 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүсэгтэн:Дэлхийн том том философичид, эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд, залуучууд, янз бүрийн шашин шүтэгчид энэ хүнтэй халуун дотно ярьж, хүндэтгэж байгааг dalailama.mn сайт руу орж уншиж танилцана уу. Далай лам хэлэхдээ: "Бүх шашныг хүндэтгэ, шашин хорондоо эвтэй байх ёстой, мухар сүсэг өнөө үед бүр хэрэггүй, буддын бол шашин шинжлэх ухааны үүднээс аливаа зүйлд ханддаг шашин, аливаа шашнаар бус иргэний сургалтаар энэрэнгүй үзэл нинжин сэтгэлийг хүнд багаас олгоё" гэж дандаа айлддаг юм. 2016-11-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?