ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ ЭХЛЭХГҮЙ ХЭРЭЛДСЭЭР БАЙНА

2016-11-19  

Уг хурал эхлэж чадахгүй хэрэлдсээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн Чөлөөт бөхийн холбооны даргын ажлаас татгалзсан их аварга Д.Дагвадорж, Монголын чөлөөт бөхийн холбооны Их хурлын үеэр зулын гол болно гэж мэдэгдсэн Чөлөөт бөхийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарын асуудал намжаагүй байхад өнөөдөр холбооныхоо ерөнхийлөгчийг сонгохоор хуралдсан нь асуудлыг улам хурц болгож байгаа юм.

Тэрээр холбооны шинэхэн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ? гэдэг дээр гишүүд удирдлагууд санал зөрөлдөөд байгаа гэнэ. Тэр ч бүү хэл зарим нэг гишүүнээ уг хуралд оролцуулахгүйгээр ийнхүү хаалттай хурал хийж байгаа юм байна.

“А.Сүхбат л гэхэд "Чи олимпийн дэвжээнд нүцгэлдэг хэн юм бэ. Тийм сүрхий юм бол миний өмнө дотоожоо тайлаадах" гэсэн шдээ” хэмээн Ц.Цогтбаяр саяхан хийсэн хэвлэлийн хурал дээрээ гомдоллож байсан. Тэгвэл холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Монгол улсын аварга Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нарын нэр нэлээн эрчтэй яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос 50 мянган швейцарь франкаар торгуулсан Монголын Чөлөөт бөхийн холбоог хэн удирдах вэ? гэсэн ширүүхэн хурлын дараа хэн гэгч нь холбооныхоо тугийг мандуулсаар гарч ирэх бол?

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?