ДАРХАН АВАРГА Б.ТҮВДЭНДОРЖИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН Э.ЭНХБАТ ТҮРҮҮЛЛЭЭ

2016-11-20  

Өнөөдөр монгол бөхийн өргөөнөө Үндэсний бөхийн ууган гавьяат мастер, Далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдартай цолтой 256 бөхийн барилдаан боллоо.

Наадмаас хойш бөхийн өргөөнд зодоглоогүй улсын аварга Г.Эрхэмбаяр өнөөдөр барилдсан юм. Мөн улсын арслан арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд И.Доржсамбуу тэргүүтэй бөхчүүдийн зодоглож, Булган аймгийн Могод сумын харьяат UFC групп, Булган хангай дэвжээний бөх улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэлээ. Түрүү бөх таван сая төгрөгийн шагнал хүртсэн юм. 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?