МОНГОЛЫН СПОРТЫНХОН ХУРАЛДАЖ ЧАДАХАА БОЛЬЖЭЭ

2016-11-21  

Өнгөрсөн хоёр жил шахам Монголын Сагсан бөмбөгийн холбоо маргалдсан. Жилийн өмнөөс л хувь заяатайгаа эвлэрцгээж, намжсан. Тэгвэл Чөлөөт бөхийн холбооныхны тэмцэл дэндүү хурцаджээ. Медалиа алдсан Мандахнаран, эрхээ хасуулсан Цогтбаяр, Баяраа нар тэмцлийг оройлон ардаасаа тамирчид, дасгалжуулагч, шүүгч нарын гомдол, өс хонзон өвөртөлсөн хүмүүсээр армиа бүрдүүлжээ. Ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн Дагвадорж аварга ч хуралд очоогүй байна. Хоёр талын тэмцэл, хэл амаа ололцохгүйд хүрч, гардан тулаанд ойртсон тул хурлыг хойшлуулахаас ч өөр аргагүйд хүрчээ.

Хоёр талын яриа хэлэлцээр ч өрнөж, хоёр ч удаа Сүхбат аварга зөөлрүүлэх, эвлэрүүлэх, зуучлах гэж хэлж болох уулзалтыг хийсэн боловч, үр дүн гарсангүй. Ямар ч гэсэн хурал хойшлов. Хөдөө орон нутгаас төлөөлөгчид ихээр ирсэн тул 7 хоногоор ухраах боломжгүй, энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт хийнэ гэсэн ээлжит тов гарчээ.

Холбооны ерөнхийлөгчид Сумьяабазар аварга, дасгалжуулагч Х.Баттуул нар өрсөлдөхөө илэрхийллээ. Харин хаанаас ч юм бэ, гарч ирсэн "Зэс эрдэнийн хувь" компанийн захирал Алтанхуяг бас нэрээ дэвшүүлсэн байна. Басхүү шүүгч хуралд маш идэвхтэй оролцож, Мандахнарангийн талд орж, индэр дээр дахин дахин гарч үг хэлж, одоогийн удирдлагыг ихээхэн буруутгажээ.

Найдвартай эх сурвалжаас, Басхүү олон улсын тавцанд шүүх эрхгүй болсон. Түүнийгээ эргүүлж авахын тулд тэмцэлд сайн дураараа нэгдсэн гэж тодотголоо. Хэрэлдэж байх зуур, Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос ирүүлсэн 50'000 швейцарь франкийг төлөх хугацаа ойртсон байна. Хэрвээ төлбөрийг ирэх 12-р сарын 15 дотор төлж барагдуулахгүй бол МЧБХ-ны олон улсын тэмцээн уралдаанд тамирчид, шүүгчдээ оролцуулах эрхийг нь түдгэлзүүлэх аж. Дагвадорж аваргын хувьд, энэ төлбөрийг хувиасаа хийхгүй гэдэг байр суурь баримталж байгаа юм байна. Хурлаа хийж чадаагүй ч, тарах үед багахан хэмжээний гар зөрүүлсэн үйлдэл болсныг, дасгалжуулагч Пүрэвбаатар согтуугаар ирж үйлдлээ гэж мэдээлж байна.

 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?