ЭХЯ БОЛЗОШГҮЙ СААТЛЫН ҮЕД НАРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО

2016-11-21  

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шуурхай хуралдаанаар өвөлжилтөд цахилгаан станцууд болон үйлдвэрүүд хэр бэлтгэлтэй байгааг авч хэлэлцлээ. Одоогоор цахилгаан станцууд 10-21 хоногийн нүүрсний нөөцтэй үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор хоёр уурхайд хүндрэл үүссэн байна. Тухайлбал “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаанд доголдол гарснаас зарим станцад нийлүүлэх нүүрс тасалдахад хүрээд байгаа. Мөн станцуудын аюулгүйн нөөц багасахад нөлөөлсөн энэ асуудалд ЭХЯ-ны зүгээс онцгой хяналт тавин ажиллаж байгааг Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү онцолсон юм.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан өвлийн их хүйтэнд учирч болзошгүй саатлын үед нарийн төлөвлөгөө гаргаж ажиллах нь чухал байгааг тодотгоод Шивээ-Овоогийн уурхайн хүндрэлтэй холбоотойгоор станцуудын нүүрсний хангамж, өвөлжилтийн бэлтгэлд нарийн хяналт тавьж ажиллах үүрэг өглөө. 

 

 

Эх сурвалж : Эрчим хүчний яам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?