ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД СУРГУУЛИЙН НАСНЫ 5 ХҮҮХЭД ӨРТЖЭЭ

2016-11-21  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 853 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байгаа юм. Тухайлбал :

СХД-ийн нутаг Ханын материалын зам, Өндөр настны автобусны буудлын замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай Ц нарын 3 хүнийг мөргөж гэмтээжээ.

Мөн СХД-ийн нутаг Найрамдлын зам, Цанын баазын баруун замд улсын дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 47 настай эрэгтэй л-ийг мөргөж хэргийн газрыг орхин явснаар хохирогч нас барсан байна.

Зарим сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг ЗЦА-наас авч хэрэгжүүлэх гэж байна.

Харин Дорноговь аймгийн Алтан ширээ сумаас баруун урагш 50 км-т шороон замд “North Benz” маркийн Н жолоочтой авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирсон байна.

Улсын хэмжээнд бүх замуудад халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?