Н.АЛТАНХУЯГ : БИ ТОГТОЛЦООГ ДЭМЖДЭГ, ГЭХДЭЭ УДИРДАГЧ НЬ ХЭН БАЙНА ГЭДЭГ МАШ ЧУХАЛ АЖ

2016-11-21  

Би тогтолцоог дэмждэг. Гэтэл тогтолцоонд бас найдаж болохгүй гэдгийг амьдралын туршлага харуулж байна. Хэт шуналтай хүнийг дээш нь гаргаж болохгүй юм байна гэдгийг мэдэрлээ. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн байх нь маш чухал үүрэгтэй. Тэр хүмүүсийн ерөнхий хүмүүжил, мэдлэг чадвар, хандлага, ертөнцийг үзэх үзэл нийгмийн хөгжилд хэр нөлөөтэй болохыг мэдэрч байна. Өнөөгийн нийгэмд өрсөлдөгчөө төрийн болон хууль хүчний байгууллагын оролцоотойгоор нухчин дарж байгаа буруу жишиг тогтлоо. Өрсөлдөгчөө "авлаж" байна.

Н.Энхбаяр даргыг авлаж, дарж авсан тод жишээг бид харж байна. Шуналтай хүмүүс эрх мэдлийг аль болох өөртөө төвлөрүүлэх хандлагатай. Үүнд бид нар ч буруутай. Ерөнхийлөгчид Үндсэн Хуулиар олгогдоогүй эрх мэдлийг бид өгсөн. Тэд нар ч авсан. Тэд зарим томилгоог ч хийдэг болсон нь нийгэмд хор хохирол учруулж байна. Тэгснээрээ эрх мэдлийг хуваарилалтын хэм хэмжээг алдагдуулсан. Тиймээс тогтолцоонд буруу өгөхөөс гадна, хувь удирдагч нарт ч их алдаа байна. Энэ бүхэн явсаар байгаад, улс төр эдийн засгийн хүчирхэг бүлэглэлийг бий болгожээ. Ялсан нам бус, тэр бүлэг бүгдийг шийддэг болсон, гажуудал бий болжээ. Тэр бүлэг хэнийг ч золигт гаргах чадалтай. Мөнгөтэй, хүчтэй, эрх мэдэл, нөлөөтэй.

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн болох намайг огцруулсны дараа З.Энхболдыг шахсан байсан. Тэр надтай таарахдаа, - Миний овог солигдсон шүү гэж хэлж байсныг сонсоод, би ойлгосон.

Тэр бүлэг, зөвхөн миний ч биш, Монголын ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн. Би ерөнхий сайд болохдоо, хэн нэгэн бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллах гэж томилогдоогүй. Би наймаачин биш, би ард түмнийхээ төлөө гэх сэтгэлээ, хэдхэн зоосоор арилжихгүй. Тэгэхээр миний сонголт бол миний л сонголт. Монголд барьцаалдаг систем тогтжээ. Миний эргэн тойрны хүмүүсийг баривчилж хорьж байна.

Одоо бүр гэр бүл, ах дүүгээр минь оролдож байна. Би ах дүү 8-лаа. Том ах маань нас барсан. Хамгийн бага дүүг барьж хорьсны дараа би дүүгийндээ очсон. Өөрийгөө буруутай мэт санаж ортол, "Ах аа, та битгий бууж өгөөрэй. Биднээс ганц хоёрыг минь барьж хорьсны төлөө ухарч , бууж өгч болохгүй шүү" гэх дүү нарынхаа үгийг сонсоод, өөрийгөө буруутгаж байсан сэтгэл минь хөнгөрсөн.

Би одоо өөрийгөө золиослох болно. Миний эргэн тойрныхон намайг ингэж зөв ойлгож, дэмжиж байгаа нь миний тэмцлийг эргэлт буцалтгүйгээр хурцаллаа.

 

МОНГОЛ HD ТВ-ИЙН АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР, Х.БАТ-ЭРДЭНИЙН ХӨТӨЛСӨН "ХАР ХАЙРЦАГ" НЭВТРҮҮЛГЭЭР ЕРӨНХИЙ САЙД АСАН АЛТАНХУЯГТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ СИЙРҮҮЛЭВ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?