ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН “ХАРРИ ПОТТЕР” НОМЫГ БРАЙЛ ҮСГЭЭР ХЭВЛҮҮЛЭХЭД ТУСЛААРАЙ

2016-11-21  

“Цөцгийтэй шар айраг” хуудас болон “Potterheads of Mongolia” групп хамтран шидтэнүүддээ зориулсан "Burrow Party" буюу "Үүрэн дэх үдэшлэг"-ийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үдэшлэг нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Харри Поттер” номыг брайл үсгээр хэвлүүлэх санхүү олох зорилготой юм. Тус үдэшлэгт шидтэний ертөнцийг хайрлан биширдэг хүн бүхэн хүрэлцэн ирэх боломжтой.

Үдэшлэг энэ сарын 27-нд буюу ням гарагт “The Spot”-д 15:00-18:00 цагийн хооронд болно. Зорьсон хүн бүхэн хөгжилтэй тоглоом тоглож, цөцгийтэй шар айраг амтлах боломжтой. Мөн “Gertee”-гийнхний бэлдсэн амтат зууш ч байгааг дуулгахад таатай байна. Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

https://www.facebook.com/events/1688989818079821/

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?