Р.ГАНБОЛД : ХЭРЭГЛЭГЧ ЯМАР АСУУДАЛТАЙ БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ШИЙДЭХИЙГ ХИЧЭЭ. ТЭГВЭЛ АМЖИЛТАД ХҮРНЭ

2016-11-22  

Өнөөдрийн 06.45-ийн уулзалт, лекцийн зочноор Юнител группийн ерөнхий захирал Р.Ганболд оролцсон юм. Тэрээр “Бизнес 2.0” сэдвийн дагуу мэдээлэл технологийн холбоонд тэргүүлж буй бизнесийнхээ баг хамт олныг хэрхэн удирддаг, бизнесийн талбар дээр баримталдаг  зарчим, хэрхэн сайн өрсөлдөгч басхүү сайн байгууллага байх, хэрэглэгч хаан гэдгийн угыг яаж хэрэгжүүлж байгаа гэх мэт өөрийн мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцсан юм. 

Р.Ганболд нь Монголын програм хангамжийн охь уурхай болсон Комьпютерийн Техник, Менежментийн Сургууль буюу КТМС, "Интерактив" компани, Мэдээлэл Технологийн Үндэсний  Парк, Үндэсний Дата Төв зэргийг үүсгэн байгуулалцаж байсан бөгөөд одоогоор Монголын үүрэн холбооны оператор дотроо тэргүүлж яваа Юнител компанийн ерөнхий захирал билээ.

Энэхүү уулзалтад ихэвчлэн бизнесийн тодорхой мэдлэгтэй, өөрийн бизнесийг аль хэдийн эхлүүлсэн, IT PARK сонирхдог гэх мэт олон олон залуус хүрэлцэн ирж мөн асуулт асуун чөлөөтэй, ярилцлаа. 

Бүх зүйл тоон болно, сандал ширээ хүртэл.

Бүх зүйл онлайн болно мал аж ахуй хүртэл.

Асар их мэдээлэл Data гэрлийн хурдаар тархаж буй учраас энэ нь бизнест шууд нөлөөлж байгаа.

Энэ Data- г зөвөөр ашиглаж, бизнес чинь үүнийг дамжиж байгаа бол зөв явж байна аа гэсэн үг.

Бүх үйлчилгээндээ бүх бүтээгдэхүүндээ шингэсэн таних тэмдэг, identity-д маш сайн анхаарах хэрэгтэй. 

Аливаа компанид өөрчлөлт + хурд + ажиллах чадвар гэсэн дүрэм байх хэрэгтэй. Тэгвэл зах зээлд хүчтэй өрсөлдөгч байна.

Компани өөрчлөлтийг маш зөвөөр, эерэгээр хүлээн авах хэрэгтэй. 

Тэрээр өөрийн компанийн ажилладаг зарчмын талаар ярихдаа :

Бид үүрэн холбооны оператор мөртлөө киноны продюсинг хийж байна. Энэ бол өөрчлөлт шинэчлэлт.

Бид Юнител 2.0 буюу бизнес 2.0 гэсэн зарчмаар ажилладаг

Би ямар ч ажлын хийхдээ хавтгай бүтцээр чадавхыг хичээдэг. Миний ажлын өрөө тийм том биш, манай ажилчид хүссэн үедээ орж ирж асуух зүйлээ асуудаг. Дарга цэрэг гэхээсээ илүү нэг баг, нэг хамт олон шиг байхыг хичээдэг. 

Компанийн дарга байлаа гээд ажилчид нь уулзах гэж хоёр гурван 7 хонодог ийм асуудал байж болохгүй. Хэрэв ийм байвал хурд гэдэг зүйл байхгүй болж аажимдаа арчигдах болно.

Миний өрөөнд нэг самбар, нэг ширээ ажилчид суух буйдан гурав л байдаг.  Бид ажил хэргээ бичиг цаас болгоод л, толгойд буухгүй ойлгомжгүй олон тоо ярих дургүй. Шууд самбар дээр зурвал зураад, бичвэл бичээд явчихвал маш хялбар аргуудыг хэрэглэдэг.

Хурд буюу бусдаас түрүүлж хийхийг бид эрмэлздэг

Зах зээлийг дагах биш өөрсдөө түүчээлж, урд нь явж дагуулж явах хэрэгтэй. Өөрсдөө шинэ зах зээл бий болгох хэрэгтэй.

Do It Yourself-ээс аль болох татгалздаг. Энэ нь бүхнийг өөрөө хийх биш зарим зүйл дээр аль аль талдаа хэрэгтэй бөгөөд бэлэн байгаа нэгэнтэй хамтрах хэрэгтэй гэсэн үг.

Манай хамт олон бүгдийн өөрсдөө хийхгүйгээр найрал хөгжим шиг зөв зохион байгуулалтад орж, хамтран бүтээж болно гэж үздэг, тэгж ажилладаг. 

Бид өөрийн бүтээгдэхүүн биш хэрэглэгчиддээ төвлөрдөг. Нэг ус үйлдвэрлэлээ гэхэд түүний дотоод шинж чанар, химийн урвал ярихаас гадна хэрэглэгч хэрэглэхэд эвтэйхнээр, авч явахад хялбар буюу жижиг аль болох хэрэглэгчдэд таалагдахаар хийнэ гэсэн үг.

Бид хэрэглэгч бүрээ судлаад тэдэн рүү чиглэсэн зөвхөн тухайн хэрэглэгчид хэрэгтэй гэсэн урамшуулал, тусгай үйлчилгээ үзүүлж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт  судалж ажилладаг.

Гэхдээ энэ нь хэрэглэгчийг тандана гэсэн үг биш юм. Хэн гэдгийг нь мэдэхгүйгээр зөвхөн нэг хэрэглэгч гэдэг үүднээс тооцож үйл ажиллагаагаа явуулдаг. 

Засгийн газар эсвэл өөр компаниудад мэдээллээ зардаггүй. 

Одоо дугаар гэдэг зүйл ач холбогдлоо алдаж 5 жилийн дараа гэхэд л хүмүүс хоорондоо онлайнаар, IT-ээр холбогддог болж энэ чиглэл хөгжинө гэсэн үг.

Аливаа шинэ зүйл хийх гэж байгаа бол асуудлаа хамгийн түрүүнд олж хар. Манайхан технологи хөгжүүлэлтээ л бодоод байдаг, энэ буруу.

Хэрэглэгч ямар асуудалтай байна вэ гэдгийг шийдэхийг хичээ. Өөр компани шийдсэн бол өөрөөр шийдэхийг хичээ. 

Эцэст нь хэлэхэд хамтарч хий. Тэгвэл илүү хурдан амжилтад хүрнэ. 

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?