ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДУЭЛЬД ДУУДЛАА...

2016-11-22  

Монгол улсыг улс төрийн аль нэг нам удирддаг гэдэг ойлголт замхрах тал руугаа орлоо. Ард иргэд улс төрийн нам болох АН, МАН-д санал өгч байсан боловч, энэ нь ямар ч үр дүнгүй зүйл болохыг АН-ын дарга, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг илчиллээ. Түүний хэлснийг тунгаавал, НАМ бол ердөө л ард иргэд, сонгогчдыг хошгируулагч аж. АН, МАН, МАН+АН, АН+МАН, АН+МАН+МАХН гээд л сонгогчдын саналаар Монголын Засаг бүрдэж байсан. Гэхдээ аль ч нам ялсан, Монгол улсыг ялсан нам, түүний гишүүд бус, нам дамнасан улс төр, эдийн засгийн бүлэглэл мэдэх болсон байна. Тэдний савраас, хараа хяналтаас юу ч мултрахаа больжээ. УИХ-ын дарга, ерөнхий сайд нар бол ердөө л тоглоомын төр, засаг, түүний амьгүй эрэг шураг болжээ гэдгийг Н.Алтанхуяг илчилж эхэллээ.

Ж.Эрдэнэбат ерөнхий сайд ч гэсэн бас л нэг хүүхэлдэй гэж ойлгож болох нь. Түүний мэдэл, эрх хэмжээ угаасаа хумигдмал буюу, түүнийг нь бүрэн хязгаарласан. Монгол улсын хүчний хуваарилалтыг зөвхөн энэ л нам дамнасан бүлэглэл хийдэг гэнэ дээ. Энэ бүлэглэл эрх мэдэл, сүр хүчээрээ далайлган, бүхий л томилгооны ард суусныг захаас нь дурдаж байна. Тэд Монголын хамгийн үнэтэй цэнтэй бүхнийг өөрийн бүлгийн мэдэлд шилжүүлж, бизнес эрхлэгчдийн мөнгийг хураан, бизнесийг нь булаан, эздийг нь шүүх, цагдаагаар далайлган зайлуулах ажиллагаа идэвхжээ. Тэд, өөрсдөө сонгогдоогүй ч, УИХ-ын гишүүдийг барьцаалан, өөрийн хүүхэлдэй болгож, санасан хуулиа саадгүй батлуулж байна. Тэд өөрсдийгөө сөрсөн, үг хэлийг нь дагадаггүй, дуулгаваргүй хүмүүсийг залхаан цээрлүүлж, нэг нэгээр нь "авлах" шинэ технологийг амжилттай эзэмшсэн тухай ч захаасаа ил болж эхэллээ. Энэ бүхний цаад эзэн нь, Элбэгдорж гэдэг нэрийг Н.Алтанхуяг айлгүй дурдлаа. Ц.Элбэгдорж болон түүний багтай тэмцэнэ, тэмцлээсээ ухрахгүй, өөрийгөө золиослоно гэж Н.Алтанхуяг мэдэгдлээ. Түүний гэр бүлийг оролдсон, дүүг нь барьж хорьсон, хүргэнийг нь ялласан, зөвлөхийг нь хорьсон гээд, түүнийг атгах барьцаа чангаруулах ажиллагааг төрийн байгууллагын оролцоо дэмжлэг, хууль хүчний байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буйд Алтанхуяг эгдүүцсэн. Түүний тэсвэр алдагдсан. Ах дүү нар, ойр тойрныхон нь түүнийг ойлгож, дэмжиж, -Ах аа, та л бууж өгч болохгүй шүү гэдэг сэтгэлийн үг түүний тэмцлийг эргэлт буцалтгүй болгосон байна. Тэр, АН-ын Засгийн газрыг унагасан хүн, АН-ыг засаглаж чаддаггүй, хэрэлддэг гэдгийн захиалагч нь Ц.Элбэгдорж гэж хэллээ.

Мөн Таван толгой, Оюутолгойн Дубайн гэрээ, Оюутолгойн хэтрэлтийн 2 тэрбум ам. доллар, Таван толгой .., сүүлд Эрдэнэтийн 49%-ийн ард ч энэ бүлэглэл байдаг гэдгийг хэллээ. Тэр бүлэглэлийн үгийг дагаагүй учир, түүнийг огцруулсан. Энэ ажлыг давхар дээл гэх хуулийн төсөл оруулж ирснээр эхлүүлсэн тухай Н.Алтанхуяг иш татлаа. Тэр Монгол улсад ердийн иргэд мөрөөрөө амьдрах аргагүй болсон. Тиймээс энэ нийгмийг өөрчлөх ёстой. Түүний төлөө явна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд, АН-ын даргад өрсөлдөнө, мөн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдлээ. Алтанхуяг улс төр, эдийн засгийн бүлэглэлтэй тулалдах нь тодорхой боллоо.

Гэхдээ тэр юунд найдна вэ? Ард иргэд, намынх нь жирийн гишүүд түүнийг дэмжинэ гэж итгэв үү? Шударга шүүх байгаа гэж тооцов уу? Солонгост өрнөж буй адил, нийгмийг хамарсан давалгааг үүсгэж чадна гэж найдав уу? Хэвлэл мэдээлэл тулж түшинэ гэж санав уу? Ямар ч байсан тэр "их " гэж хэлэхэд багадах иргэний зориг гаргалаа. Нэгэнт дуэльд дуудсан, Ц.Элбэгдоржийг, тэр.

Цаашдын нүүдэл нь юу болохыг иргэд олон нийт харзнаж байна.

 

 

 Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ үнэн бол гамшиг шүү 2016-11-22
Зочин:Эбэ ч ерөнхийлөгчөөсөө буугаад хэн ч тоохгүй ганцаар үлдэх байхаа даа. Ойр хавийнхаа бүх нөхдүүд нь өөрөөс нь холдоно...Эрх мэдэл нэгэн цагт үгүй болно 2016-11-22
зочинф:Алтанхуяг ч яахав алдах юмгүй болцон шиг байна. Ингэж алалцажаагаад нэг бол амьд үхдэл болно нэг бол байр сууриа эргүүлж авна. Харин ээбээ л толгойндоо гарцаагүй цалам зүүчих шиг л боллоодоо. Жилийн дараа хэн ч ерөнхийлөгч болсон бай ээбээг хамга**** нь юу л бол. Энхбаярын ангуучилал ердөө бага тайз байж. Ээбээг ангуучилах нь их тайзны их жүжиг болж тарахнээ. Ахиал хэлий дараагын ерөнхийлөгч хэн ч болсон ээбээ г огт хамга****гүй юу үнэн энэ үнэн. Нэг жиргээч хэлнлээ явж явж муугын үзээд байгаа Алтанхуяг нь ерөнхийлөгч болуул харин ч эрийн шийр зааж ээбээг оролдхгүй байх өндөр магадлалтай гэж....энэ бараг л голоор нь хэлцэн үг шүү. 2016-11-23
Төгсгөл:Эхний хэс гийг нь уншсангүй. Харин үеэ өнгөрөөрсөн (хуулиараа) ерөнийлөгчийг дуэльд дуудсан нь иргэний эр/ир/ зориг гэдэг ч... 2016-11-23
Demjigch:Altanhu****g demjine 2016-11-23
Demjigch:Altanhu****g demjine 2016-11-23
Э.Ууганжаргал:Элбэгдоржийг буудах хэрэгтэй. Новшийн хулгайч. Бизнес бүлэглэлтэй толгой сээрээ холбочоод төрөөс тэрбумтан төрөх ёсгүй гээд чаагаад явж бдаг луйварчин хулгайч. 2016-11-23
Боль боль алтанхуяаа:Ариун амьтан бишшдээ алтанхуягаа чи.т%най гэр бүл хулгайлж цөлмөж болдог, дараа нь ялгүй байх ёстой юмуу 2016-11-24
Hatan:Altanhuyag uneniig delgej er zorig gargaj baigaad bayarlaj bn. Demji baigaa olon irged baigaa shuu. Elbegdorjiin hol gozolzoh oirtoj bainadaa,ih bayartai bna. Mongol Yls,Mongolin ard tumniig munhagt bodoj olon jil hoshigruullaadaa. 2016-11-24
Зочин:Шударга ёсны төлөө бол чөтгөрийг дэмжихэд ч бэлэн байна шүү. 2016-11-24
Зочин:Шударга ёсны төлөө бол чөтгөрийг дэмжихэд ч бэлэн байна шүү. 2016-11-24
Зочин:Шударга ёсны төлөө бол чөтгөрийг дэмжихэд ч бэлэн байна шүү. 2016-11-24
zochin:ish ta nar maani joohon yum un****acj sudlaach ulsaa dampuuruulsan hun matriin nulims gargahaar dagaad hoshuurhj bolohgui shuu dee. hamag ediin zasgiin uzuulelt dood tuvshind ortol unaj bn. ene 2013 onoos ehteig shuu dee. 2016-11-24
БАЯР:АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА 2016-11-24
ZOCHIN :MGLCHUUDAA ODOO BOSOJ TEMTSEHGUI BOL OROITOH NI. YUNII TURUUN ELBEGDORJIIG OGTSORUULAYA 2016-11-24
үнэн:Алтан хуяг зөв Элбэгдорж тийм сайн хүн бишээ үнэн хэлсэн хүнд хүн дургүй үхэр унасан хүнд нохой дургүй гэж Ерөнхийлөгч маань хэлдэг байхаа харин 1монгол хүн амьд байх нь чухал 2016-11-24
иргэн:ичсэн хүн **** гэгчийг санууштай юм уудаа Алтанхуяг гуай ариухан юмуудаа хачин юм даа өшөө илчил ард бид шүүе 2016-11-24
иргэн:Алтанхуяг гуай ариухан түүний ах дүү найз нөхөд хүргэн юу ч идэж уугаагүй гэнээ харъя үзье шалгаг тогтоог бүү эмзэглэ 2016-11-24
би л байна:Алтанхуяг баатар болж гэнэ, яахлаараа ингэж толгой нь эргэсэн юм ярьж байна Энхбат гуай 2016-11-24
demijnee:АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА 2016-11-25
Зочин:Алтанхуяг сайд эрх мэдэлтэй байх үедээ их л идэж уусан болоод л шалгах гээд байгаа биз дээ. Шалгуулахдаа юунд нь айж сандраад, мэдэгдэл энэ тэр хийгээд байгаа юм бэээ. Энгийн иргэнийг зүгээр л шалгаад л байдаг биз дээ. Тэр хүргэн нь Таван толгойгоос 4 тэрбум төгрөг авсан нь үнэн биз дээ. Бид ингэсэн бол өдийд буудуулсан байх биз. Нэг л их сандарсан, мэдэгдэл хийсэн, дуэльд дуудсан хүн байх юм. Тэр тусам сайн шалгах хэрэгтэй. Их но гарах гээд айгаад байгаа байхаа... 2016-11-25
Зочин:Энэ 2 уг нь нэг ангийн найзууд л даа тэгээд "АЛБАН ТУШААЛ, АВЛИГА, АШИГ ХОНЖОО: гэж нэг годгоносон охиноос болоод муудалцсан юм даг уу даа 2016-11-26
зочин:АН-ын агуу хоёр удирдагч. Нэг нь улс орноо өрөнд оруулж өтөнд хаяж өгсөн. Нөгөө нь шударга байцгаая гэж орилон гарч ирээд жинхэнэ луйвар хулгайг өөгшүүлсэн сайн худалч жинхэнэ мянгуужин. 2016-11-28
зочин:АН-ын агуу хоёр удирдагч. Нэг нь улс орноо өрөнд оруулж өтөнд хаяж өгсөн. Нөгөө нь шударга байцгаая гэж орилон гарч ирээд жинхэнэ луйвар хулгайг өөгшүүлсэн сайн худалч жинхэнэ мянгуужин. 2016-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?