БУСДЫН ЗОВЛОНГООР АШИГ ХОНЖОО ХАЙГЧИД ОЛШИРЧЭЭ

2016-11-22  

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас 3 хүн тэр дундаа бяцхан орхин түлэгдэж ГССҮТ-д хэвтэн өдөрт 1-1,3 сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ мэдээлэл цацагдсаны дараахан сэтгэлийн дэм өгч хандивын данс нээгдсэн байдаг.

Гэвч харамсалтай нь тусламж хүссэн мэдээлэлд тухайн хохирсон иргэдийн данс биш өөр хүний данс байсныг цагдаагийн алба хаагчид тогтоон шалгаж байна. Хэдийгээр нэг айлын 3 хүн түлэгдэн хүндхэн байдалтай байгаа нь үнэн хэдий ч бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид олширчээ. Уг хэрэг явдлыг одоо шалгаж байна. Иймээс иргэд та бүхэн аливаа мэдээлэлд авталгүй баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг Цагдаагийн байгууллага анхааруулж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:Яасан хорвоо вэ. Булай юмнууд 2016-11-22
Үржин:Хүний зовлонгоор жаргал хийдэг арчаагүй хүмүүс 2016-11-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?