ДАЛАЙ ЛАМ : ЯМАР НЭГЭН ЧУХАЛ ХЭРЭГЦЭЭ ГАРАХААР НЬ ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ БИТГИЙ ХАДГАЛААРАЙ

2016-11-23  

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ. Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна. Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж, зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.

Чухам ийм учраас, өнөөдөр, би тандЯмар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.

Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.
Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч.
Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ.
Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац.
Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.

Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая.

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё. Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.

 

 

ДАЛАЙ ЛАМЫН СУРГААЛИАС...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ц:Олсноо хэрэглээд дуусгаад бай гэсэн Үрэлгэн байх сургааль айлдаж дээ, Эрсдэл хэзээ гарахыг хэн ч мэдэхгүй учраас л магадгүй гээд хэдэн төгрөг хадг**** нь туйлын зөв, Мухар сүсгээр даримдуулж улс орны ЭЗ-г унагаж ТӨВД шиг тогтворгүй болгох хүсэлтэй нөхөр бна, Монголчуудаа ГАДНЫХНЫ цаад санааг УХАЖ ойлго, 2016-11-24
Туул. :Олсоноо vрээд бай гэсэн vг биш байх л даа. Хvний хэлсэн vгийг зев талаас нь бодож байгаасай даа. Далай багшийн сургааль олонд тvгэн дэлгэрч байх болтугай. 2016-11-24
Darkhijaw :Vnen shvv dee zarim hvmvvs mungu oloh tusmaa tanigdahiin argagvi uurchlugddug sh dee vnen vnen absandaa orohdoo l abch orohgvigees hoish 2016-11-24
Үүлэнсолонго:Аливаа зүйл 2 талтай яаг үүнийг л дага зүйл байхгүй учир өөр өөрийнхөөрөө хүлээж авах нь зүйтэй 2016-11-24
Dorjsuren .O:Ooroo oortoo hairtai bai gesen ug yum bishuu! Buruugaar oilgoh hereggui b.hoo alivaa yumiig zov talaas n uhaj oilgph uhaan bidnii Mongolchuudad baigaa amjilt 2016-11-24
deegii:Yag vnen mundag helj bodood bhad yaltchgui vnen 2016-11-24
Byambasuren:taalagdlaa, Bid gadaad ertuntsuu l sudaldag dotooddoo yu bolj bgag er n anzaardaggui, burhanlag baihiig hicheedeg ch zarimdaa uuriihuu durgui huniig buteedeg. Az jargaltai baih n hamgiin c****al gedgiig udur bur sanaj unshij baigaa ch martaad l gutarchihsan, setgeleer unasan baidag. Tiimees odoo baigaadaa hamgiin ih talarhaj, hairtai buhnee az jargal uram zorigoor tetgej yavah n c****al. 2016-11-25
A: Unen shu dee bid huiten hundii ertuntsud amidsrch bgaa uur uuriinhuuruu avah geehiin uhaanaar zuv oilgoh heregtei 2016-11-25
Сүнс:Өчнөөн тэрбум төгрөгтэй баячууд үхэхэд сүнс нь нөгөө эд хөрөнгө мөнгөндөө хорогдоод явж там юм уу диваажин руу явж чадахгүй энд тэнд тэнүүчилж явдаг байх. 2016-11-25
маш: М 2016-11-26
Boldoo:nadad mash ih taalagdlaa.bayarlalaa.unen yum l helj bn shuu dee.bitgii shuud utgaar n oilgoldoo. 2016-12-07
Deegii:Ene suuliin heden oguulberuud Dalai bagshiin surgaali bish baihaa :) 2016-12-15
daman:text iin selegt hiij copy hiij boldogguin bn te tanai site, read only ymuu, ? fuck it 2017-03-31
Oyunaa:Mash unen, 2017-04-01
Соелмаа:Нэг залуу хорт хавдраар өвдөхөөрөө хэрэглэнэ гээд мөнгөө хурааж байгаа юм байна лээ.Хүссэн юм нь хүзүүгээр нь татах болов уу? 2017-04-02
Uji:Dalai lamiin surgaali yavj bsanaa hamgiin suuld n deer aildsn surguulit avtsaldahgui utga niilehgui um bichsn bhin dalai lam arai ingej heleegui bhdaa 2017-04-02
lkagva:unen durgaali shuu uhaj utgiig zuv oilgoj uurtuu heregteigee heregjuulehiig hicheeh ni zuv bolov uu hu uuruu uuriiguu hairlah gedeg ni aguu shuu dee chi uuruu uuriiguu hairlahgui boll chamaig chamaas iluu haitlah hen bh uym be . uneheer uynd hurehee mmedehgui udur shunugui tsag zavgui hurungu mungu bosgohoor zutgeseer bgaad tuuniigee edelj cjadahgui aldchih bii uregdchih bii gej haramlasaar horvoog orhigod hurdeg tet tsagt ter ih hurungu ni tuund yamarvh heregguil bolson bdagdaa . iimd hereglehiigee hereglej olsnooroo eruul saruul az jargal edlehdee zoriulj chadval gaihamshig gedgiig mash sain surgajee saihan surgaaliig damjuulsan naizuuddaa bayrlalaa 2017-04-02
Nemo:Unen ugs bna er ni baigaada setgel hanaj onoodrooroo amidrah ni zovlon bagatai 2017-04-03
Них :Яг л тиймдээ...хүний амьдрал богинохон өдөр бүр инээн баясан бие бие рүүгээ хатуу муу үг хаяхгүй амьдрах юмсандаа... 2017-04-03
Werty:Manai ulsiin morddog surgaal bna sht, mongo olhoorn shuud taragaad, tolgoi ugasan myy hulgaich 2017-04-05
Галбадрах :Сайхан хэлжээ хүн өөрийхөөрөөл авах гээхийн ухаанаар хандсан дээр бизээ зөв буруу шүүх гэж юунд улайрах вэ амьдралд хэрэгтэй юм айлдаж баярлалаа 2017-05-30
ц харамч:Үхэхдээ аваад явах гэж бгаа мэт хураагаад хадгалаад нарийлаад байх нүгэл л гээд байх шиг байна л даа . Ухаантай хүний үгийг сонсоод ухаж ойлгохын оронд хамаг юмыг нь авчих гэж байгаам шиг нарийлчих юмаа Ц 2017-07-13
Zochin:Unen l xelsen bnshde 2017-12-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?