ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ "NO" ГЭЖ ХЭЛЛЭЭ

2016-11-23  

Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Хятад улсын Бээжин хотод Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг ахалж Хүрэлсүх шадар сайд айлчлах байсан ч түүнийг хүлээн авахаас татгалзсан байна.

Хэдэн сарын өмнөөс албан ёсны протоколд тусгагдсан, Хятад улсын Эрдэс баялгын яамныхантай хийх хамтарсан хурал хойшлогдсон шалтгааныг огт дурдсангүй гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Төлөвлөсөн ёсоор, уг хуралдаанаар, Монголын өмнөд хилд нүүрс олборлох хөтөлбөр, түүн дээрээ тулгуурлаад хөрөнгө оруулалт хийж Цахилгаан станц барих, эрчим хүчийг бий болгох асуудлыг хэлэлцэх байсан гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Хятадын Засгийн газрын зүгээс Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан нь, 14-р Далай лам Монголд айлчилсантай холбоотой гэж үзэж байгаагаа зарим нэгэн албан тушаалтан нуухгүй байна. Хятадын Засгийн газрын зүгээс, 14-р Далай ламын айлчлал нь Монголын Засгийн газар оролцсон үйл хэрэг гэж хэлэхгүй байгаа ч, хоёр ч удаа тус улсын ГХЯ-наас мэдэгдэл гаргаж, анхааруулга өгч байсныг санах нь зүйтэй.

Далай ламыг Монголдоо айлчлуулах нь хоёр улсын найрсаг харьцаа, улс төр, нийгэм эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, түншлэлд хортойгоор нөлөөлөх вий гэдгийг удаа дараа сануулсан хэдий ч сүсэгтэн олон Далай ламыг Монголд айлчлуулсан. Далай ламд Монголд нэвтрэх виз олгосноороо Монголын Засгийн газар энэхүү айлчлалыг зохион байгуулахад гар бие оролцсон гэсэн асуудалд орооцолдсон. Дээр нь төрийн цагдаагийн хамгаалалт гарч, Төрийн өндөрлөгүүд амьдардаг Их тэнгэрийн амны төрийн мэдлийн зочид буудалд залсан зэрэг нь ийнхүү сэжиг таамгыг гүнзгийрүүлсэн байх магадлалтай гэж судлаачид таамаглаж байна. Далай лам хэргээ бүтээгээд, 9-р Богдын хойд дүрийг тодруулчихаад буцлаа. Харин Хятадын Засгийн газар "NO" гэсэн үгээ Монголын Засгийн газарт хэлж эхэллээ.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
богдын талын хүн:схйн л байна ш дээ.****гаас хол байвал сайн. 2016-11-23
ЗОЧИН:ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛД БАЙНГА УРЬЖ АВЧИРЧ, МОНГОЛ УЛСЫГ ХЯТАДААС ХОЛДУУЛЖ БАЙВАЛ САЙН ЮМ БИШ ҮҮ. 2016-11-23
bodi:hahaha sain l biz... hyataduudiig guihiimuu.. 2016-11-23
asuudal bish:mongol bie daahiin ehlel. Mash sain 2016-11-23
иргэн:хятадаас хор авч идэхээ боливол сайн л байна бvр хилээ хаавал таарна емхий ****гаас болж олон хvн хорт хавдар болж байна. Далай багш минь айлчилсан нь зев болжээ. 2016-11-23
zochin:Neeree zeel zeel gej bhaar dotoodoosoo offshor danstai humuusiin ,turiin mungiig lhulgailsan luivarchidiin mungiig ehnii eeljind huraaval taarna.Heden miliard boloh bol doo.dalai bagshiin irsen zuv bolsiin . 2016-11-23
zochin :yund ni sanaa zoboo be ard olonii setgel neg odor ch gesen amg**** baisan bailgui dee 2016-11-23
Dalai lamiin hushuug Mongold barih heregtei:Urd hilee l burmusun haaj avamaar baina.Ene olon hyataduudiig bugdiig ni huuj garga ted naraas shirheg ch yum avahgui baih tusamaa bur sain baina.Hyataduudad viz darhaa nen yaaraltai zogsoo. 2016-11-24
монгол хүн:****г царайчлах албатай юмуу.энэ дэлхий ****гаар дуусчихгүй.төр бхрьж буй санаатай юм бол битгий гөлөг царайл.****гаас өр авч яах гээд бхйгаан. 2016-11-24
zo:Mash sain xereg bur xilee xaa, mongolchuud bid amdrax chadaltai Thanks fuck china 2016-11-24
зочин:сайн л бна ш дээ, өөрсдөө зайлаад өгвөл 2016-11-24
Эрүүл ухаан:Энд бичсэн сэтгэгдлүүдийг уншхаар инээд хүрээд байх юм агуу хятад гүрэн биднийг тоохуу гөлөөг ч гэхгүй байлгүй хилээ хаагаад яахийн бид л хохирно шд үхэрнүүдээ 2016-11-24
manda:тэр чигтээ харилцахаа боличоосой хэдхэн жилийн дотор монгол хөл дээрээ босчино доо 2016-11-24
t:yu hereggui hytaduud hereggui bid oorsdoo bugdiig hiij chadah humuus shu de 2016-11-24
UHAAN:HAR HYTADGUI AMIDARCH IRSEN EVGEDIIN MINI UHAAN BIDNII TSUSAND SHINGEESTEI BAIGAA HYTAD HILEE HAAHGUI YUM BAIH DAA TEGVEL EERSDEE ENGEREH BAIH 2016-11-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?