"СПОРТ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2016-11-23  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-аас “Спорт хүүхдийн төлөө” олон улсын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус уулзалт зөвлөгөөнд Якут (Саха)-ын спортын яам, ОХУ-ын Буриад Улсын спорт, залуучуудын бодлогын яамны төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны БТСХ-ны удирдлагууд оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Энэхүү зөвлөгөөний үеэр Биеийн тамир, спортын их дээд сургуулийн оюутнуудад 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын талаар мэдээлэл хийнэ. Түүнчлэн ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-ны албаны хүмүүстэй 2017 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Олон улсын хүүхдийн спортын VII наадмын зохион байгуулалтын талаар хэлэлцэх юм. 

 

 

Эх сурвалж : БТСГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?