“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ДАРГААР Х.БАДАМСҮРЭНГ ТОМИЛЛОО

2016-11-24  

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаж, тус үйлдвэрийн захирлаар УИХ-ын асан Х.Бадамсүрэнг томилоо. Тус үйлдвэрийн ТУЗ хуралдсанаар ийнхүү шийдвэрээ гаргасан байна.  "Эрдэнэт"  үйлдвэрийн 51 болон 49 хувийг эзэмшигч талууд удаан хугацаанд энэ асуудлаар зөвшилцсөн юм.

Боловсрол :

-1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль

-1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль

-1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль

-1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор

-2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор

Ажлын туршлага :

-1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга

-1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга

-1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч

-1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга

-1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал

-2002-2005 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч

-2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн  газрын дарга

-2008-2012 онд УИХ-ын гишүүн

-2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн

-2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?