CONTROL.MN САЙТ ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД ДАХИН ХҮРГЭЕ

2016-11-25  
ОДОО Л БӨӨН ЮМ БОЛООД БАЙГАА БОЛОХООС БИШ, CONTROL.MN САЙТ ЭНЭ ТУХАЙ САНУУЛЖ БИЧИЖ БАЙСАН БИЛЭЭ. ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ ЯМАР ҮР ДАГАВАР ДАГУУЛЖ БОЛОХ ТУХАЙ ИЙН БИЧИЖ БАЙСАН.

Нийтлэл 1

ЭРДЭНЭБАТ ХЭНИЙГ СОНГОХ БОЛ? ДАЛАЙ ЛАМЫГ УУ? ЭС БӨГӨӨС ХЯТАД УЛС УУ?

Ж.Эрдэнэбат ерөнхий сайд бас нэгэн гацаанд орлоо. Долларын ханш намжиж амжаагүй байтал, түүнээс ч ярвигтай нэг асуудалтай тулгарлаа. Энэ бол юу ч гэж тайлбарлаад нэмэр болохгүй, Далай ламын Монголд хийх айлчлал. Далай лам нь наашаа гарч байдаг. Түүний айлчлалыг, энэ бол улс төрийн зорилгогүй, засгийн газрын оролцоогүй хийж буй айлчлал гэж бүхий л түвшинд ойлгуулах зорилгоор Гандантэгчинлэн хийдээс хэвлэлийн бага хурал ч хийлгэж үзлээ.

Гэхдээ энэ айлчлалыг нь шашны зарим зүтгэлтнүүд ч эсэргүүцэж байна. Далай ламыг зөвхөн шашин үйлийн зорилгоор биш, улс төрийн зорилгоор айлчилж байгаа гэж зарим эх сурвалж тодотгож байна. Далай лам, Хятад улстай хийх улс төрийн тоглолтондоо Монгол улсыг татан оролцуулж, хөлдөө чирэх гэж байна ч гэж гаднын хэвлэлд бичжээ. Түүний айлчлалыг сүсэгтэн олонтой уулзах, ном унших, залуучуудтай уулзах гэж 3 ангилж байгаа ч, гол зорилго нь 9-р Богдын хойд дүрийг тодруулах улс төрийн зорилго агуулж буй гэх мэдээлэл ч байна. Үүнд нь Монголын улс төрийн дээд хүрээллээс ч оролцоо байгаа гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлж байна. Тэгэхээр улс төрийн зорилго агуулсан болохыг үгүйсгэж болохгүй нь ээ.

Харин Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын хувьд асуудал үүссэн. Удаа дараагийн томилолт, урд хөршөөсөө мөнгө зээлж, эдийн засгаа өөд нь татах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үү, эсвэл, Далай ламыг Монголд буулгаад хоосон хоцрох уу? гэдэг гацаанд оржээ. Тэр улс орноо бодвол, Далай ламыг онгоцны буудлаас буцаах, чадахгүй бол, эдийн засгаа нурааж, ерөнхий сайдын ажлаа өгөх салаа замын уулзварт иржээ.

Далай ламын талаар Хятадын Засгийн газраас баримталж буй бодлого маш тодорхой. Энэтхэгт амьдардаг Далай ламыг, Хятад улстай хиллэх өмнөд хэсгээр Далай ламыг Энэтхэгт уулзалт хийлгэхийг Хятадын Засгийн газар эсэргүүцсэн албан тоот илгээж байсныг санахад илүүдэхгүй. Тиймээс Монгол улсад Далай ламыг айлчлуулах нь, улс төр, эдийн засгийн хувьд ч, итгэлцэл, түншлэлийн хувьд ч, ямар үр дагавар, хор уршиг дагуулахыг тооцож үзэхэд гэмгүй юм шиг, Эрдэнэбат сайд аа!

Нийтлэл 2

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ СӨРӨН ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛД ХҮЛЭЭН АВЛАА

Хятад, Орос, Энэтхэг, Япон, Тайван, Герман гээд дэлхийн олон орны хэвлэл мэдээлэлд, 81 настай, Нобелийн шагналт, 14-р Далай ламын айлчлалын тухай мэдээ хөвөрч байна.

Хятадын засгийн газрын зүгээс айлчлалыг зогсоохыг анхааруулсан мэдэгдэл хийснийг ч Монголчууд үл ойшоосон тухай бичиж байна.

Зөвхөн Хятадын засгийн газар ч биш, зарим монголчууд, тэр дундаа Монголын бурхан шашны шинэ төвийн тэргүүн Ж.Санжаадорж хамба лам ч эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийснийг ч дурджээ. Далай лам нь дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохоор ирж буйг, тэр дундаа 9-р Богдын хойт дүрийг тодруулах далд санаатай ирж буйд эсэргүүцэж буйгаа хамба Санжаадорж илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан тул, Гандантэгчинлэн хийдийн лам нар ч яаран сандран хуралдаж, түүний араас хэвлэлийн бага хурал хийсэн байна. 4 хоногийн айлчлал өнөөдрөөс эхэлж буй.

Даваасүрэн ламын хэлж буйгаар, 4 хоногийн айлчлалын төлөвлөгөө гарсан хэдий ч, Далай ламын бие лагшингаас хамаарч, өөрчлөлт орж болзошгүйг урьдчилан сануулсан. Далай лам Монголд 8 дахь удаагаа айлчилж буй бөгөөд, энэ айлчлалыг түүний сүүлчийн айлчлал гэж мэргэжилтнүүд тодотгож байна.

Далай лам Токиогоор дамжиж Монголд ирсэн. Далай ламын талаар Хятадын засгийн газраас барьж буй бодлого маш тодорхой. Түүнийг салан тусгаарлах үзэлтэн гэж нэрлэдэг. Түүнийг дэмжсэн улс оронтой харьцах харьцаагаа Хятад улс ямагт өөрчилж ирсэн. Тиймээс дэлхийн олон орон Далай ламыг урихаас татгалздаг болсон. Манай хойд хөрш гэхэд л 2004 оноос хойш Далай ламыг огт хүлээж аваагүй. Зөвхөн АНУ. Япон зэрэг оронд л Далай лам чөлөөтэй хөл тавьж буй. Саяхан, Словак улсын ерөнхий сайд Далай ламд зориулж үдийн зоог барьсны төлөө, Хятад улс, Словак улстай улс төрийн харьцаагаа тасалсан. Улс орны эдийн засаг нь 90% Хятадаас хамаарч, дээр нь, хүндэрсэн эдийн засгаа аврахын тулд урд хөршөөсөө 4,2 тэрбум ам.долларын зээл авахаар хэлэлцээр хийж буй үед Хятадын Засгийн газрын анхааруулгыг сонсолгүйгээр, Далай ламын айлчлалыг эх орондоо эхлүүлсэн Монгол орны эсрэг эдийн засгийн ямар хориг арга хэмжээ авах бол? гэж гаднын хэвлэлд нэг талаас сонирхон, нөгөө талаас өдөөн хатгаж байна.

Нийтлэл 3

МОДОН ХОХИМОЙ ӨДӨР ДАЛАЙ ЛАМ МОНГОЛД АЙЛЧЛАХ НЬ

Лам нар аливаа үйл хийхдээ хамгийн түрүүнд сар, өдрөө үздэгсэн. Тэгвэл, Монголын бурхан шашны төв болох Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц модон хохимой өдрийг сонгож, Далай ламыг Монгол дахь айлчлалыг зохион байгуулжээ.

Яагаад заавал, энэ өдөр гэж. Цаг агаар ч таалахгүй, зуунд үзэгдээгүй цаг агаарын хүйтрэл зарласан энэ өдрүүдийг яагаад сонгов? Яагаад, заавал Модон хохимой өдөр вэ? Тэгээд тэр их хүйтний эрч урьд өмнөх жилүүдэд үзэгдээгүй хэмжээнд чангарах ирэх өдрүүдэд Жанрайсаг бурхны өмнө гадаа, задгай талбайд хэрхэн сүсэгтэн олныг хэдэн цагаар нь зогсооно гэж зүрхлэв ээ?

Энэ хүнд Монголоо гэх, монголчуудаа гэх сэтгэл байна уу? Хэрвээ, Далай ламаас болоод, цөөхөн сүсэгтэнээс болоод нийт Монголчууд хохирч үлдвэл хариуцлагыг нь Чойжамц хамба Та үүрч дийлэх үү? Сүүлд нь таныг Хамба ламаас буулгалаа гээд, монголчууд бидний амьдрал дээшлэх үү? Та буян биш, нүгэл үйлдээд байна бус уу, хамбатаан.

 

Нийтлэл 4

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ "NO" ГЭЖ ХЭЛЛЭЭ

Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Хятад улсын Бээжин хотод Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг ахалж Хүрэлсүх шадар сайд айлчлах байсан ч түүнийг хүлээн авахаас татгалзсан байна.

Хэдэн сарын өмнөөс албан ёсны протоколд тусгагдсан, Хятад улсын Эрдэс баялгын яамныхантай хийх хамтарсан хурал хойшлогдсон шалтгааныг огт дурдсангүй гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Төлөвлөсөн ёсоор, уг хуралдаанаар, Монголын өмнөд хилд нүүрс олборлох хөтөлбөр, түүн дээрээ тулгуурлаад хөрөнгө оруулалт хийж Цахилгаан станц барих, эрчим хүчийг бий болгох асуудлыг хэлэлцэх байсан гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Хятадын Засгийн газрын зүгээс Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан нь, 14-р Далай лам Монголд айлчилсантай холбоотой гэж үзэж байгаагаа зарим нэгэн албан тушаалтан нуухгүй байна. Хятадын Засгийн газрын зүгээс, 14-р Далай ламын айлчлал нь Монголын Засгийн газар оролцсон үйл хэрэг гэж хэлэхгүй байгаа ч, хоёр ч удаа тус улсын ГХЯ-наас мэдэгдэл гаргаж, анхааруулга өгч байсныг санах нь зүйтэй.

Далай ламыг Монголдоо айлчлуулах нь хоёр улсын найрсаг харьцаа, улс төр, нийгэм эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, түншлэлд хортойгоор нөлөөлөх вий гэдгийг удаа дараа сануулсан хэдий ч сүсэгтэн олон Далай ламыг Монголд айлчлуулсан. Далай ламд Монголд нэвтрэх виз олгосноороо Монголын Засгийн газар энэхүү айлчлалыг зохион байгуулахад гар бие оролцсон гэсэн асуудалд орооцолдсон. Дээр нь төрийн цагдаагийн хамгаалалт гарч, Төрийн өндөрлөгүүд амьдардаг Их тэнгэрийн амны төрийн мэдлийн зочид буудалд залсан зэрэг нь ийнхүү сэжиг таамгыг гүнзгийрүүлсэн байх магадлалтай гэж судлаачид таамаглаж байна. Далай лам хэргээ бүтээгээд, 9-р Богдын хойд дүрийг тодруулчихаад буцлаа. Харин Хятадын Засгийн газар "NO" гэсэн үгээ Монголын Засгийн газарт хэлж эхэллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
янсан:Хятадууд туслахгүй бол болино л биз. Япончууд тус****. бүү санаа зов. 2016-11-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?