МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЭЗЭД ТОДОРЛОО

2016-11-26  

“Чингүнжав” сан болон “Гамма” гэрэл зургийн агентлаг хамтран энэ жил анх удаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд хамгийн өндөр шагналын сантай гэрэл зургийн уралдаан зарласан юм. Өчигдөр 13.00 цагт “Хүннү” их дэлгүүр дэх Гамма гэрэл зургийн үзэсгэлэнгийн танхимд уг уралдааны шилдэгт багтсан 100 гэрэл зургийг дэлгэж, шилдэг бүтээлийн эздийн шагналыг гардууллаа.

“Монгол, монголчууд миний дуранд” нэртэй энэхүү гэрэл зургийн уралдаанд 400 гаран гэрэл зурагчны 1800-гаад зураг ирснээс шилдэг 100 зургийг шалгаруулж, шилдгийн шилдгээр тодорсон 24 зурагчинд шагналыг гардуулсан юм.

 

Үзэсгэлэнгийн хүндэт зочноор хамтран ажилласан УИХ-ын гишүүн асан “Чингүнжав” сангийн тэргүүн С.Баяр болон тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар хүрэлцэн ирсэн байлаа.

Тэрээр С.Баяр “Гэрэл зураг гэдэг бол маш том урлаг. Бид ирүүлсэн 1800 зургаас шилдэг 100 зургийг шилж сонгох маш урамтай бөгөөд бас хэцүү байсан. Үлдсэн 1700 зургийг бүгдийг муу зураг гэж хэлж болохгүй. Оруулмаар сайхан зураг маш их байсан” гэв. Тэрээр С.Баяр Их Британид суух элчин сайдаар томилогдсон учраас энэ зургуудыг Англи руу авч явна гэдгээ хэлж байлаа.

Миний монгол орон, Хөрөг, Агшин гэсэн 3 сэдвийн дор уралдаанаа зохион байгуулсан байна. Уртын дуу, морин хуур эгшиглүүлж нээлтээ хийсэн үзэсгэлэнг тэр чигээрээ Монгол үнэр ханхалсан сайхан үзэсгэлэн боллоо хэмээн ирсэн зочид магтан ярьж байлаа.

Миний монгол орон хэмээх төрөлд монгол орон гэрэл зурагчны нүдээр ямар харагддаг, ямар гайхалтай орон бэ гэдгийг харуулах зорилготой.
Хөрөг гэсэн төрөлд энэ газар нутаг дээр ямар хүн амьдарч байна вэ гэдгийг харуулах зорилготой бөгөөд монголчууд гэсэн төрөл юм.
Харин Агшин хэмээх төрөл нь энэ газар нутаг дээр хүмүүс өдөр тутам агшныг туулж байдаг. Инээд хүрмээр, уйлмаар, бодолд автмаар гэх мэт. Тэр агшныг авна гэдэг хамгийн хэцүү юм.

 

Ийнхүү дээрх гурван төрөл тус бүртээ 1, 2, 3-р байр болон тусгай байр 2-г шалгаруулсан байна. Харин шагналын хувьд тэргүүн байр тус бүрт 3 сая төгрөг, дэд байрт 2 сая, гутгаар байрт 1 сая төгрөг дагалдуулсан юм. Харин тусгай байр бүрт 500 мянган төгрөг гардууллаа.

Бид монголчууд буюу “Хөрөг” төрөлд тэргүүн байр эзэлсэн гэрэл зурагчин Б.Батгэрэл “Тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Би 9 жил зураг дарж байгаа, чөлөөт уран бүтээлч. Миний 2 зураг шилдэг 100-д багтсан байна. "Говийн охины араншин" нэртэй зураг маань хөрөг төрөлд тэргүүн байр эзэлсэн. Хөрөг зураг дахь охин Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын охин, 2012 онд дарж байсан. Гэрэл зураг миний хувьд хамгийн үнэтэй, сонирхолтой зүйл” гэв.

Нээлтийн үеэр гэрэл зураг авдаг, сонирхдог залуус голдуу цугларсан байлаа. Тэд хэн ямар зураг дарж, тэр нь шилдэгт тооцогдсоныг сонирхож, мөн өөрийн авсан зургуудыг мэргэжлийн зурагчинд үзүүлж шүүмж хэлүүлж байгаа бүтээлч зурагчид ч харагдав.

Гамма агентлагийн захирал С.Цацралт “Анх удаа маш өндөр шагналын сантай, Баянхонгороос авахуулаад Өмнөговь хүртэлх аймгуудын чадварлаг гэрэл зурагчдыг хамарсан том хэмжээний гэрэл зургийн уралдаан зохион байгууллаа.

Тэмцээнд орж буй залуусын тоо маш их байна. Шагнал авсан 24 хүний 50 хувь нь мэргэжлийн гэрэл зурагчин, 50 хувь нь сонирхогчид байсан нь гэрэл зураг сонирхож байгаа залуучуудын ур чадварыг өндөр түвшинд байгааг харуулсан сайшаалтай зүйл боллоо” гэсэн юм.

Тэрээр уг гэрэл зургийн уралдаан орон нутаг дахь гэрэл зурагчдыг хүртэл хамарч чадсанаараа онцлог бөгөөд  Өмнөговь аймгаас л гэхэд 2, Баянхонгороос 1 гэрэл зурагчин шагналт байр эзэлжээ.

Ингээд үзэсгэлэнд тавигдсан шилдэг 100-н  гэрэл зургаас сонирхуулъя. 

Хөрөг  төрөлд тэргүүн байр эзэлсэн "Говийн охины араншин" хэмээх зураг

Үзэсгэлэн энэ сарын 25-наас 12 сарын 5 хүртэл “Хүннү” их дэлгүүрийн Гамма  галерейд байршина.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hulgaich Bayar:Hulgaich Bayar odoo ene photo zurguudiig hudlaa heleed uurtuu avah n. Moskvad elchin said baihdaa elchingiin bairand baisan Mongoliin nertei zuraachdiin zurguudiig hulgailj uurtuu avsan hun. Tsaanaa ideed hanadaggui, suvdag hun dee. Haramsaltai n ard tumeneesee dandaa hulgailah uym daa. 2016-11-27
Bayar bol ard tumenii gutamshigt gemt heregten:Bayar bol Mongoliin ard tumenii umnu gemt heregten hun. Ard tumeneesee olon saya do****aar hemjih mungu hulgailj avaad huuhduudiinhee ner deer gadaadiin bankuudad nuutsaar bairluulaad deerees n olon baishin Amerikt avsan hun ingeed Mongoliig tuluulsun Angliin elchin said bolj baidag. Bayariig ene alband tomilson humuus uursduu bas iim hereg hiisen humuus baij taaraa. Yadarsan ard tumeneeree toglood ingej yavahiig harahaar gutamshig turj bain. Ter hulgailsan munguur sain surguul emneleg barisan bol ta bidnii huuhduud arai l deer orchind amidrah baisan uym. Shivshig! 2016-11-27
bolioochee:Bayariig harahaar durgui hurch bain. Bolioochee. Ameriktaa ochood bidnees hulgailsan munguuruu hagartlaa id. 2016-11-27
ha ha:naad zurguudiig chin Bayar gol gargaad ter chigtee bolno shuu, bitgii uguurei 2016-11-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?