ЗУЛЫН 25-НЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2016-11-26  

Энэ өдөр монголчууд мацаг барьж, зул өргөдөг. МОНГОЛЫН ИХ ХҮРЭЭ ХИЙД энэ өдөрт зориулан зул өргөж сүсэгтэн олонтой хамтран үнэ төлбөргүй Монгол хэлээр маань хөгжөөн буян үйлдлээ.

Нийт монголчууд эв түнжинтэй сайн сайхан байх, цаашлаад дэлхийн бүх улс хоорондоо эвтэй найртай, бүх хүмүүсийн санасан сэдсэн зүйл нь сэтгэлчлэн бүтэх ерөөлийг дэвшүүлэх ном хурлаа. Зул гэдэг нь мунхагийн харанхуйг гийгүүлэх, аливаа будангуй зүйлийг гийгүүлэх гэсэн утгыг агуулж байдаг ажээ.

Энэ өдрийн бас нэгэн үйл явдал гэвэл Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон амьтаны (малын) амь тасласан нүглээ наманчилж, амь хороогдсон малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны хурлыг даган баясдаг. Энэ өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал түм бум болон үржих учиртай аж.

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gun uhaan:Энэ зулыг шамдан өргөсний ерөөлөөр Эрхэм билгүүний гэгээг түргэн олоод Эх болсон хамаг амьтан бүгдийн Эмгэнэлт мунхагийн харанхуй хирийг арилгах болтугай. Тосон далай машид хуйларсны дунд Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугай гэсэн ерөөл тавьж "Ум аа хум" "Ум зула зула бара бара зула суухаа" тарнийг уншин олон бурхадад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэж зулаа асаадаг. Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан гаргах, худал хэлэх,зэрэг гэм нүгэл гаргахгүй байхад анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахуйг бодож нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтраахыг цээрлэх ёстой. 2016-11-26
зулаа:Бурхан шүтээнд тахил өргөх олон зан үйл байдгийн нэг нь зул өргөх ёс юм. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншилтай. Зулын гэрэл нь сэтгэл доторхи нисваанисын /мунхаг, уур, атаа, шунал, омог/ түнэр харанхуйг гийгүүлж, оюун ухаан, билгүүний гэгээ улам бүр гийж, билиг билгүүнээр мунхагийн харанхуйгаас хагацах сэтгэлийг бэлгэддэг. Зулын цөгц нь шагшаабад буюу хүний ёсноос үл гажих, дэг журмыг дээдлэх сэтгэлийг, зулын тос нь дияан /бясалгал/ буюу бодлоо нэгэн чигт төвлрөрүүлж. сэтгэл хоёрдохоос ангижрах, муу үзэлд автахаас хагацах нэгэн үзүүрт сэтгэлийг бэлэгддэг. Зул өргөж буян үйлдэхдэ 2016-11-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?