МОНГОЛЫН "LHAMOUR" КОМПАНИ АЗИ ТИВИЙН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЖЭЭ

2016-11-27  

Тусгаар тогтнолын өдрийн, монгол түмний сонорыг мялаасан хамгийн сайхан мэдээг дуулгая. Энэ бол Сингапурт улсад зохиогдсон, Ази тивд нэр хүндтэй "АCES 2016" буюу" АЗИЙН ХАМГИЙН ТОГТВОРТОЙ, ҮЛГЭР ЖИШЭЭ ХӨГЖИЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ" шагнал гардуулах ёслолын арга хэмжээний "ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ" хэмээх номинацийн тэргүүн шагналын эзнээр Монголын "Lhamour" компани шалгарсан явдал юм.

Энэхүү шагнал нь дан ганц жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн амжилтыг хараад зогсохгүй, нийгмийн хариуцлага болон бизнесийн ёс суртахууныг харж олгодог шагнал. Мөн энэхүү төрөлд шалгарсан байгууллага нь нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, байгальд ээлтэй ханддаг, боловсон хүчиндээ ээлтэй хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлсэн зэрэг үзүүлэлт шалгуурыг тавьдаг юм билээ. Энэ бүх шалгуурыг биелүүлсэн байна гэж үзсэн учир манай компанийг тус шагналаар шагналаа гэж. Lhamour компанийн захирал Д.Хулан шагнал гардаж авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцлаа.

Сингапур улсын Шангрила зочид буудалд болсон тус ёслолын арга хэмжээнд Сингапурт Монгол улсаа төлөөлөн сууж буй элчин сайд Лхагвадорж, МХАҮТ-ын дэд тэргүүн Оюунчимэг нар оролцсон байна. Lhamour компани нь үйл ажиллагаагаа эхлээд дөнгөж 1 жил гаран хугацаа өнгөрч буй ч, байгалийн гаралтай, гар, нүүр, арьсны тос, саван, аж ахуйн зориулалтын жижиг сав, баглаа, ширээний чийдэн, камень зуух зэрэг хийж эхэлсэн нь хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татсан байна. Өөрийн үйлдвэр, лабораторитай. Салбар дэлгүүртэй болтлоо хөгжсөн. Тус компанийн үйл ажиллагаа нь Монголын хэрэглэгчдийн төдийгүй, Ази тивийнхний сонирхлыг ихээхэн татах болсон байна.

Японы NHK телевизийн баг бүтэн 7 хоног Монголд ажиллаж, тус компанийн захирал Хулангийн тухай нэвтрүүлэг бэлдсэнээ энэ сарын 30-нд цацахаар болжээ. Энэ бол "11-р сарын Азийн Эмэгтэй- Хулан" гэсэн нэвтрүүлэг юм.

Ийнхүү байгалийн гаралтай монгол бүтээгдэхүүн дэлхийд данстай брэнд болтлоо хөгжих, 28-хан настай Хулан бүсгүй Азийн 11-р сарын эмэгтэйгээр тодорсон үйл ажиллагаа боллоо. Баяр хүргэе, Lhamour-ын хамт олонд, баяр хүргэе, Д.Хулан охинд.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?