ХӨВСГӨЛ БАЯНХОНГОР АЙМГУУДАД НИСЛЭГИЙН ТООГ НЭМЖЭЭ

2016-11-28  

Өвөлжилт хүндэрч, нийт нутгаар цас олон жилийн дунджаас ихээр орсон нь орон нутгийн замд үзэгдэх орчныг хязгаарлаж, зам даваа хаагдахад хүргэсэн билээ. Энэхүү эрсдлийг харгалзан агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэхээр боллоо.

Энэ хүрээнд “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Мөрөн Улиастай-Улаанбаатар, “Аэромонголиа” ХХК-ийн Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Баянхонгор-Алтай-Улаанбаатар болгон өөрчлөхөөр болж, Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар, Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд нөхөн олговор олгон нислэг хийх агаарын тээвэрлэгчийг сонгон шалгаруулахаар боллоо.

Одоогоор Хөвсгөл, Баянхонгор аймгуудад нислэг зохион байгуулж эхлээд байна. Мөн энэ хүрээнд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд орон нутгийн нэмэлт нислэгүүд 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх юм байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?