МАНАЙ УЛС “ЧАЛКО”-Д ӨРӨӨ ДАРЖ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ

2016-11-28  

“Чалкогоос зээл авсан манай орны хөрөнгийн томоохон эх үүсвэрүүдийн 1 болох “Таван толгой” компанийг Хятадын барьцаанд оруулсан гэхэд хилсдэхгүй” хэмээн эдийн засагчид хэлж байсан. Энэ нь уг зээлийн эргэн төлөлтыг “Таван толгой” компанийн нүүрсний олборлолтонд л найдах үлдэж байгааг харуулж байна.

Өнгөрсөн жил манай улстөрчид Хятадын хөрөнгө оруулалттай “Чалко” компаниас 350 сая ам доллар зээлсэн. Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямралыг давахын тулд мөн л өмнөд хөршөөсөө хөрөнгө оруулалт хүсээд байв. Гэтэл өнгөрсөн 7 хоногт Далай ламын айлчлалын дараа “БНХАУ-ын талаас Монгол улсад өгөх 4,2 тэрбум долларын зээлийг цуцалсан байна” хэмээн po.baidu.com сайт мэдээлж байна.  

Мөн “Далай ламыг хятадууд “Төвдийн салан тусгаарлагч” гэж үздэг. Учир нь далай лам Хятадыг эсэргүүцсэн бослого нь бүтэлгүйтсэний дараа Энэтхэг рүү дүрвэн гарсан” хэмээн мэдээллээ. “Монголчууд бүх зүйлээ манайхаас гуйдаг байж том дуугарах эрхгүй. Далай ламыг урьсан нь буруу”  хэмээн Хятадын эдийн засагчид жиргэсэн байна.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хятадын сурталчдыг тани:хятадад худалдагдсан энэ этгээд Хятадын ухуулагч тархи угаач болжээ. Санждорж гэх лам нэртэй урвагчийн энэ бүлгййнхнийг монгол эх орончид таньж онилж байна уу 2016-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?