ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДЫН МАЛЧДЫГ НҮҮЛГЭНЭ

2016-11-29  

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан зарим газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см байгаа юм.

Олон улсын болон мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр 13 аймгийн 53 сум, нийслэлийн Налайх дүүрэгт өвөлжилт хүндэрсэн, 13 аймгийн 38 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Ирэх сарын сүүлчээр огцом хүйтэрч, 2017 оны нэг хоёрдугаар сар болон хаврын саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, хаваржилт хүндэрч болзошгүй талаар цаг уурын байгууллагаас урьдчилсан прогноз гаргажээ.

Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс зарим аймагт 50-100 сая, нийт 1,1 тэрбум төгрөгийг хуваарилж, өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хаагдсан зам давааг нээхэд зарцуулахаар боллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?