ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭД ХУУЛЬ БУСААР МӨНГӨН УС ТЭЭВЭРЛЭЖЭЭ

2016-11-30  

Сүүлийн үед хууль бусаар химийн бодис тэр дундаа мөнгөн усыг их хэмжээгээр зарах явдал газар авчээ. Тухайлбал энэ сарын 28-нд машинтай хүмүүс мөнгөн ус зарах гэж байна гэсэн мэдээллийг 11-р сарын 28-нд авч шалгахад Өмнөговь аймгийн харьяат Б /эр,32н/ гэгч TOYOTA PRIUS-20 машинд 40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл дараах шийтгэлийг ноогдуулна. 

2141 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иймээс энэ төрлийн бодисыг хууль бусаар тээвэрлэхгүй ашиглахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?