ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ ЦОГЦОЛБОРЫГ БАРИХГҮЙ ГЭНЭ

2016-11-30  

Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг нийслэлийн өмнөх удирдлагууд гаргаж сүр дуулиан болж байсан билээ. Ханын материалын үйлдвэрийн орчим буюу СХД-ийн VI хороонд есөн га газарт уг шинэ цогцолборыг барихаар шав тавьж, Солонгосын хөрөнгө оруулалттай “Хала” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан. Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж, 50400 ам.метр талбайд барихаар инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг нарийн төлөвлөлтийн ажлаа тохиролцсон байв.

4 жилийн өмнө барилгын шавыг тавьж, 9,2 га талбайг бүрэн чөлөөлж, барилгын дизайн, төлөвлөлт, зураг төсөл, ажлын инженер геологийн судалгааны дүгнэлтэд магадлал хийж амжжээ. Гэвч эдийн засгийн хямралаас шалтгаалан “Халла Гонсол” ХХК ажил эхлүүлэх боломжгүйгээ илэрхийлжээ. Энэхүү төслийг Унгарын хөрөнгө оруулалттай “Глобал бридж консерциум” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, барилгын ажлаа эхлүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга хотын захиргааг нүүлгэхгүй гэдгээ нийслэлийн ИТХ-ын үеэр мэдэгдлээ.

Үүнийг ЗДТГ-ын дарга М.Отгонбаяраас тодруулахад “Концессын гэрээгээр 220 тэрбум төгрөгөөр барих гэрээ байгуулсан байсан. Гэвч ийм хэмжээний санхүүгийн боломж байхгүй. Өнгөрсөн 8-р сард Засгийн газраас концессын гэрээг зогсоох үүрэг өгсөн. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборыг барихгүй байхаар шийдвэрлэсэн гэлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:АН ынхан дандаа хэлбэр хооцолдоно. Тэр газараа , тэн монгоороо сургууль цэцэрлэг барьсан нь дээр . ор шир тавьж биш оорсдоо аргалсан дээр. raibus гэж хэнд хэрэггуй монго тугжэн биздээ. дур эсгэсэн , хоосон ярьж, хэлбэр хооцолдсон Ардчилал бол тэр бидний хусээд буй ардчилал биш эээ. 2016-12-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?