УИХ ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ : ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ ЁСТОЙ

2016-11-30  

Хэвлэл мэдээллийн салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой. Энэ салбарыг харж байхад нийгмийн түүчээ болж өдөржин, шөнөжин ажиллаж, эдийн засгийн хямрал эндээ байна, үүнийг ингэж засъя, энд шударга бус юм байна гэж шударга ёсны дууч, оюун санааны чиглүүлэгч болж байна. Хэвлэлийн байгууллага, хэвлэх үйлдвэрүүд маань олон хүнийг ажлын байраар хангаж байна.

Тийм учраас шаардлагатай тохиолдолд энэ 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдах ёстой. Хэвлэл мэдээллийн салбар гэхээр бусдад үйлчилдэг, тэгсэн хэрнээ өөрсдөө юу ч үгүй үлддэг. Тийм байж болохгүй. Нөгөө талаар эздийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны мөнгө гээд том компаниудаас мөнгө авчирдаг гэх мэт янз бүрийн сөрөг мэдээллийн улмаас энэ салбарын нэр хүнд уначихаад байна. Тийм учраас би хэвлэл мэдээллийн салбарын хүн учир хэвлэлийн ил тод байдлыг хадгалах, энэ салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлээр хууль эрхзүйн цогц өөрчлөлт хэрэгтэй байна гэж үздэг. Хамаагүй юм хэлэхээр торгуулчих гээд байдаг, үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийг хамгаалах хамгаалалт ч алга. Тиймээс хэвлэлтэй холбоотой төрийн цогц бодлого байх ёстой юм байна. Хэвлэл мэдээллийг улс төр, бизнесийг бүлэглэлийнхэн бие биенээ намнах хэрэгсэл болгох гээд байна шүү дээ. Энэ бүхнийг зохицуулах хууль хэрэгтэй юм байна гэдгийг харж байна.

Хоёрдугаарт санхүүгийн хувьд энэ салбарыг дэмжих хэрэгтэй байна. Бие даасан байх хэрэгтэй. Тэгж байж сэтгүүлч хүн үнэний дуу хоолой, оюун санааны түүчээ болсон үүргээ бардам хийж чадна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
салаавч:бүгдээрэй татвар төлдөггүй болбол гоё ш дээ... 2016-11-30
салаавч:бүгдээрэй татвар төлдөггүй болбол гоё ш дээ... 2016-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?