ТЯНЬШИ КОРПОРАЦИ МОНГОЛ УЛСАД САЛБАРАА НЭЭСНИЙ 14 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ЦОНЖИН БОЛДОГ ЦОГЦОЛБОРТ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2016-11-30  

Тяньши корпораци Монгол улсад салбараа нээсний 14 жилийн ойн баяраа Эверестийн ноён оргилд гарсан МУ-ын Гавьяат  тамирчин, ОУХМ Б.Цэвээндаш, ОУХМ Б.Элбэгжаргал нараар галт бамбараа бадраалган нээлээ.

Хүн төрөлхтнийг эрүүлжүүлэх, санхүүгийн бие даасан эрх чөлөөнд хүргэх эрхэм зорилготой эрүүл мэндийн, хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэн худалдаалдаг дэлхийн шилдэг Тяньши корпораци Монгол улсад албан ёсны салбараа 2002 онд нээсэн. Тэгвэл тэд 14 жилийнхээ ойн баяраа Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Монголын аялал жуулчлалын нүүр царай болсон их эзэн Чингис хааны хөшөө бүхий Цонжин Болдогт цогцолборт тэмдэглэлээ.

Талбайн голд Монгол тулга тавьж корпорацийнхаа сүлд бүхий логог тойруулан байршуулсан бөгөөд хуяг дуулга агссан монгол цэргүүд галт бамбарыг асаан авчирч Дэлхийн дээвэр Эверестэд гурвантаа авирч хоёр удаад нь амжилттай оргилд нь гарч Монгол улсынхаа далбааг мандуулж чадсан Уулын спортын ОУХМ, МУ-ын Гавьяат тамирчин Б.Цэвээндаш болон Эверестийн ноён оргилд гарч чадаагүй ч 6000 гаруй метрийн өндөрт авирч гарсан Уулын спортын ОУХМ Б.Элбэгжаргал нараар буухиалан өртөөлүүлж Тяньши корпорацийн Монгол дахь захирлуудад дамжуулан өгснөөр тулган дахь галаа асааснаар эхэлсэн юм.

Ойн баярт Тяньши корпорацийн Монгол дахь Улаанбаатар хот болон 21 аймаг дахь салбарын захирлууд, гишүүд хуран цугласан байлаа. Мөн тэдний урилгаар Б.Цэвээндаш тэргүүтэй Эрүүл Монгол хайкинг клубын залуус хүрэлцэн ирсэн юм. Тяньши корпораци нь анх 1993 онд БНХАУ-ын Тяньжин хотод байгуулагдсан бөгөөд энэ компанийг Ли Жинь Юань хэмээх хүн үндэслэн байгуулжээ. Тэрээр микробиологич мэргэжилтэй бөгөөд 1999 онд БНХАУ-ын ШУ-ны зууны шилдэг гавьяат, 2000 онд Ази номхон нутгийн орнуудын шилдэг үйлдвэрлэгч зэрэг тив дэлхийн олон шагналуудын эзэн болжээ. Одоо Тяньши корпораци нь дэлхийн 197 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Жилдээ 8-10 тэрбум гаруй долларын бараа эргэлт хийдэг, улс үндэстэн дамнасан Корпораци юмМанай улсын хувьд  2002 онд 82 дахь орон болж “Тяньши” корпорацийн албан ёсны төлөөлөгчийн газрыг нээжээ.  НҮБ-ын аюулгүйн хороогоор хүлээн зөвшөөрөгдөж, батламжлуулж, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас удаа дараагийн алтан медаль, гран-при шагнал хүртэж байсан Тяньши корпорацийн гайхамшигтай бүтээгдэхүүний үр дүнг Монголчууд бид ч хүртэж эрүүлжиж байгаа олон мянган хүн байна.

14 жилийнхээ ойн баярыг угтаж байгаа Тяньшичууд өөрсдөдөө томоохон зорилго тавьдаг бөгөөд тэдний шинэ оны шинэ маркетингийн уриа нь Шинэ- Амьдрал, Шинэ-Амжилт, Шинэ-гараа Урагшаа гэсэн үг юм байна.  Дашрамд сонирхуулахад  Тяньши гэдэг нь “Нисч яваа арслан”, “Тэнгэрийн арслан” гэсэн утгатай үг юм байна.

 

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?