ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2016-12-01  

Замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төв орон нутгийн замын цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, ажлын арга барил туршлага солилцох, судлах  зорилгоор 1981 онд “Уран зохицуулагч”-ийг шалгаруулах үзүүлэх сургуулийг зохион байгуулж байсан ба  ахлагч Х.Даваадорж “Уран зохицуулагч”-аар шалгарч байжээ. Уг тэмцээний хамрах хүрээг улам өргөжүүлэн өнөөг хүртэл тасралтгүйгээр уламжлал болгон зохион явуулж байна.

Энэ жилийн “Шилдэг зохицуулагч-2016” тэмцээнийг 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал “Хууль эрх зүй-гадаад хэл”, “Биет зохицуулалт”, “Зам тээврийн ослын газар ажиллах”, “Автомашин жолоодох ур чадвар”, “Мэдрэмж шалгах”, “Буудлага” гэсэн нийт 6 төрлөөр 21 аймаг, 9 дүүрэг, Хамгаалалтын хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зэрэг нийт 32 багийн 96 алба хаагчид оюун ухаан, авьяас, ур чадвараараа өрсөлдөн шилдгээ шалгаруулж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?