АВТОМАШИНЫ ХУЧЛАГЫГ 2 ШИЛ АРХИАР СОЛЬДОГ БҮЛЭГ ХУЛГАЙЧИД БАРИГДЖЭЭ

2016-12-01  

Сүүлийн 7 хоногийн турш цаг агаарын байдал дулаан байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэрэг ихэссэн билээ.

Тэгвэл байрны гадаа болон хашаандаа тавьсан машины толь, хучлага зэргийг хулгайлж мөн цонхыг нь хагалж машинд нэвтэрсэн хэрэг ч гарсаар байна.

Тухайлбал өчигдөр буюу 11 сарын 30-нд БГД-ийн 7-р хорооны 102-р байрны гадна зогсоолд тавьсан 3 автомашины толийг хулгайлж байсныг цагдаа нар үйлдэл дээр нь барьсан байна. Тэрээр “Toyoto Prius-20” маркийн нийт 3 автомашинд халдаж 3 ширхэг толийг 36 настай эрэгтэй Г гэгч хулгайлсан байжээ.

Мөн БЗД-2-р хорооны “Их Дарь Эхийн ... тоот хашаанд байсан автомашины хучлага 11-р сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө алдагдсан байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар шалгасан байна. Гэтэл тус тоотод суух 58 настай эмэгтэй Ц-гийн хашаандаа тавьсан автомашины хучлагыг оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй 30 настай эрэгтэй Н гэгч хулгайлсныг илрүүлэн, шалгаж байгаа юм.

Энэ мэтчилэн хулгайн хэрэгт 15-35 хүртэлх насны эрхэлсэн ажилгүй, оршин суух хаяг нь тодорхой бус эрчүүд голдуу холбогдоод байгаа юм. Тэд хулгайлсан эд зүйлсээ архиар солих, эсвэл хямдхан хуралдаж мөнгө олдог нь тогтоогджээ. Иймээс оршин суугч, жолооч нарыг машинаа хараа хяналт сайтай газар байрлуулж хонуулах, дохиолол хамгаалалт сайн тавих зэрэг тээврийн хэрэгсэлдээ хяналт тавьж байхыг зөвлөж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?