“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Ц.ДАВААЦЭРЭН АЖЛАА УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Х.БАДАМСҮРЭНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2016-12-01  

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан нь үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Эрдэнэт үйлдвэр 2013 оноос энэ оны аравдугаар сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, амжилттай ажилласан байна. Хэмнэлтийн бодлогын үр дүнд нэг тонн зэс үйлдвэрлэх тооцоот, өөрийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллароор бууруулж, өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 3717 ам.доллар болгон бууруулсан.

Үүний үр дүнд сүүлийн дөрвөн жилд 379 тэрбум төгрөг хэмнэжээ. Дэлхийн хэмжээнд нэг тонн зэс үйлдвэрлэх өөрийн өртөг дунджаар 3986 ам.доллар байдаг байна. Компанийнхаа хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлснээр авлагыг 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөгийг 13 хувиар тус тус бууруулсан байна. Сүүлийн дөрвөн жилд нэг ажилтанд 4 сая төгрөг, компанийн бүх ажилчдад нийт 32.5 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.

Хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн, 48 мвт цахилгаан үйлдвэрлэх төсөл эхлүүлжээ, 2025 он хүртэлх үйлдвэрийн хөгжлийн зарчим, компанийн хаалт, хөгжлийн менежментийн бодлогыг боловсруулсан зэрэг олон ажлууд хийгдсэн байна. Ийнхүү дөрвөн жил “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан Ц.Даваацэрэн өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө. Ирэх жилүүдэд энэ үйлдвэрийг УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн удирдана.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?