П.ЦАГААН : БИ СУРГУУЛЬД ТЭНЦЭЭГҮЙДЭЭ ГУТРААД УУЛАНД ГАРЧ, ШИЛИЙН САЙН ЭР БОЛДОГ Ч ЮМ БИЛҮҮ ГЭЖ БОДОЖ БАЙСАН

2016-12-02  

“Nous mongolia”-аас зохион байгуулдаг 6.45-ын лекц энэ удаа оройны 6.45 цагт болсноороо онцлог байлаа. Лекцийн зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, Монгол улсын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Пунцагийн Цагаан  оролцсон билээ.

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийх ёстой, юуг мөрөөдөх ёстойг биш юу хийх ёстойг, юу хийвэл илүү амжилтад хүрэх тухай өөрийн туршлага, арвин их мэдлэгээс ирсэн зочдод хуваалцсан юм.

Лекцийг сонирхон ирсэн хүмүүсийн 70 хувь нь залуучууд байсныг онцлох нь зөв болов уу.

Тэрээр лекцийн эхэнд Нобелийн Энх тайвны шагналыг 17 настайдаа хүртсэн Малала Юсуфзай охин, Мороккогийн хоньчин охин буюу Францын сайд Боловсролын сайд Нажат Белкасем, Германы хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Анжела Маркел зэрэг дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн зургийг танилцуулж эмэгтэйчүүд хэрхэн мөрөөдөлдөө үнэнч байж, мөрөөдөлдөө хүрч чадсаныг сонирхуулан ярьсан юм.

ИНГЭЭД ТҮҮНИЙ ЛЕКЦИЙН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ХЭСГЭЭС ТОВЧЛОН ТЭМДЭГЛЭСНЭЭ ХҮРГЭЕ
  • Би малчин айлын хүү. Багадаа лааны гэрэлд хичээлээ хийж өслөө. Юуг мөрөөдсөн гэхээр “Гэрлийн чийдэнтэй болох юмсан” гэж мөрөөдсөн. “Тиймээс буман нарны гэрэл” хэмээх төсөл эхлүүлж, Монголын 500 мянган айл 1999 онд гэрэлтэй, телевизтэй болсон. Дуусдаггүй кино буюу телевизтэй болох юмсан гэж боддог байсан
  • Үг бүхэн амьтай. “Хүн бол хамгийн сайн дамжуулагч” гэж Нууц ном дээр гарсан байдаг. Харин монгол үг бүр агуулга өндөртэй, тухайлбал  хүний мөр , цагаан мөр дараа нь өөдөл гэж. Тиймээс энэ лекцийг МӨР+ӨӨДӨЛ гэж нэрлэсэн юм. Мөр нь өөдөлж байг гэж.
  • Газар дэлхий дээрх бүх хүн мөрөө үлдээдэг. Тиймээс тэр мөрөө сайнаар үлдээх үү, муугаар үлдээх үү гэдгийг ярья.
  • Монгол бол мөрөөдөл биелдэг нутаг.
  • “Дэлхийн шар гүрэн” 1935 онд Чингис хааны тухай бичсэн ном бий. 1200 онд.
  • 100 жилийн өмнө дэлхийн түүхч эрдэмтэд Монголыг мөхөж буй үндэстэн гэж тооцож байсан. Том мөрөөдөлтэй, том амбицтай байж тусгаар улс болж чадсан юм.
  • 1 монгол хүний мөрөөдөл биелэхэд Монголын мөрөөдөл биелж байгаа юм.
  • Мөрөөдөхгүй бол мөнгө төлнө. Харин мөрөөдөхөд мөнгө төлдөггүй биз дээ
  • Том бөгөөд тодорхой мөрөөд.
  • Түүхээр амьсгал, судла.
  • Бүтээлчээр сэтгэ, биелшгүй мэт мөрөөд.
  • Мөрөөдөлдөө хүрэх замын зурагтай, төлөвлөгөөтэй, хэвшилтэй бай. Тухайлбал 7 хоногт нэг ном унш. Би л лав 7 хоногт 1 ном уншихыг хичээдэг.
  • 1989 онд сэтгүүлч Д.Трампаас та Ерөнхийлөгч болох уу гэж асуухад  “Яагаад болохгүй гэж” хэмээн хариулж байсан.
  • Зарим алдаа, ялалт амжилтад хүргэдэг.
  • Би конкурсын шалгалтдаа унаж байсан. Гадаадын шалгалтад унасан. Тэгээд би коллежид сурсан. Миний бүх зам эхэлсэн. Харин би шантраагүй.
  • Хямралын үед баян болсон хүн бол Д.Трамп Варэн Баффет зэрэг.
  • Мөрөөдөлдөө хүрэх мөчөө төсөөл, хар.
  • Өөрийгөө битгий гол, өөртөө итгэ.
  • Өөрт байгаа хүндрэл бэрхшээлээ битгий гай гэж хар
  • Ном сайн унш. Ном дотор жор бий.
  • Мөрөөдөлдөө бат итгэ.
  • Дээд боловсрол, ажиллах хүчний ур чадварыг сайжруулах хэрэгтэй гэсэн дүн IMD хэмээх олон улсын судалгаагаар гарсан.
  • МОНГОЛЧУУДЫГ Нууцлагдмал, эрч хүчтэй, баян онгон дагшин хэмээн тодорхойлсон.
  • Менделеевийн үелэх системийн 80% нь Монголд бий. Ийм баян тансаг эх оронд төрсөн, өндөр дээд заяат нутагт төрсөн хүмүүс бид.
  • Эзэн хичээвэл заяа хичээнэ. Заяа байвал жанжин болно.
  • Нэг нэгийгээ дэмждэг байх хэрэгтэй.
  • Би сургуульд тэнцээгүйдээ гутраад шилийн сайн эр болж ууланд гардаг ч юм билүү гэж бодож байсан .
МӨН ХҮРЭЛЦЭН ИРСЭН ЗАЛУУСЫН АСУУЛТАД ИЙНХҮҮ ХАРИУЛСАН ЮМ.

 

  • Таны мөрөөдөл юу вэ?
  • (Санаа алдав) Хүн болгон Монголыг үзэх юмсан гэж боддог болгох юмсан л гэж мөрөөддөг. Ардчилсан, хөгжсөн, туурга тусгаар болох юмсан. Залуус өрсөлдөх чадвартай, боловсролтой байх хэрэгтэй.
  • Та хэр их ном уншдаг вэ?

Агуу хүмүүс, эрдэмтэд багадаа маш их үлгэр сонсдог байсан юм билээ. Тиймээс залуучууд хүүхдүүддээ үлгэр маш их уншиж өгч бай.

Нисдэг морины тухай сонсож уншиж өссөн хүүхэд ямарч том фантазыг хүлээж авч чаддаг. Тиймээс монголчууд оюун ухаанаараа ялгардаг.

Би Жангарыг чээжилж байсан.Ном уншихгүй л бол сэтгэхээ больчихдог. Номыг хэвшил болгох хэрэгтэй. Би 7 хоногт 1 ном уншихыг хичээдэг.

  • Монголчууд хэзээ эдийн засгийн тусгаар тогтлоо олох вэ?

Өнөөдрийн эдийн засгийн хямрал бол засгийнчадавхийг харуулж байгаа юм. Бусдаас зээл авдаг биш, бусдад тусламж олгодог болсон цагт л эдийн засгийн тусгаар тогтнолтой болно.

  • Монголчууд эдийн засгийн биш, оюун ухааны хомсдолд орчихоод байна гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

Хүн бүр шүүмжлэгч болчихсон. Хүүхэд нь аав ээжийгээ, аав ээж нь хэн нэгнийг гэх мэт.

Иргэд нь олсон мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр монголчууд дутагдалтай.

Шүүмжлэхээ болиод өөрийгөө олж авах хэрэгтэй. Өөрийгөө авч яв. Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг зэрэг нь өнөөдрийн ийм байдалд хүргэж байна.

  • Багшийн үнэлэмжийн талаар таны бодол?

Багш ном 2ыг л монголчууд дээдэлдэг байсан. Хөдсөөр өөрийгөө хучсан хэрнээ номоо болохоор торгоор ороож, бурхныхаа өмнө тавьдаг. Өнөөдөр монгол боловсролоороо хамгийн дорой л явж байна. Тиймээс багшийн үнэлэмж маш чухал.

Монгол улс экспортыг дэмжих хэрэгтэй. Тэгж байж эдийн засгийн уналтаас гарна. Бизнесийг дэмжих хэрэгтэй. Бизнест засаг саад хийхээ болих хэрэгтэй. Хөрөнгө оруулалт дэмжих нь зүйтэй. 500 мянган чанартай ажлын байр гаргахад л Монгол сэрнэ. Гадны хөрөнгө оруулалтыг тат л даа.

Дэлхий дээр 200 гаруй улс хөгжиж байхад Яамныхаа нэрийг солиод л байгаад байж болохгүй шүү дээ.

Монголчууд монголоосоо дайжихаа болих хэрэгтэй. Монголын баячууд Англид байна. Үндэсний хөрөнгөтнүүд эх орноосоо дайжихыг Африкийн зам гээд байгаа юм.

Тэрээр лекцийн төгсгөлд “Алтыг бол ухаад л дуусгачихна. Харин хадны сүг зургийг хэдэн ч жил хэдэн ч хүнд харуулж болно. Хадны сүг зураг нь 200 орчим  мянган  жилийн түүхтэй. Хадны зургийг хүн төрөлхтний давтагдашгүй соёлын өв гэж эрдэмтэд үздэг. Тиймээс би надаас асуулт асуусан болон миний асуултад зөв хариулж чадсан хүмүүст баруун 4 аймгийн уул ус, хадны сүг зургуудыг багтаасан номыг бэлэглэе” хэмээн бэлэг бэлгийн дээд ном, тэр дундаа Монгол эх орныхоо түүхэн онцлогийг харуулсан номыг бэлэглэсэн билээ.

NOUS MONGOLIA”-аас нийт 24 лекц уулзалтыг зохион байгуулсан бөгөөд 2016 оныхоо сүүлчийн лекцийг оройны 6.45 цагт зохион байгуулж энэ жилийнхээ оюуны их давалгааг ийнхүү өндөрлөлөө.

Олон олон залууст урам зориг өгч, ирээдүй рүү тэмүүлсэн оргилсон их хүслиийг нь дэмжиж ажилладаг нийгэмд оюуны их хөрөнгө оруулалтын цогцыг түгээж буй “NOUS MONGOLIA”-ийн хамт олондоо талархал илэрхийлье. Олон зуун залуус дараа дараагийн үйл ажиллагаануудыг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цагаан бол Элбэг доржиин гар хөл шүү дээ. Үхсэнийх нь боловсрол мэргэжли, төрийн хүн байх вэ дээ. М:Цагаан бол Элбэг доржиин гар хөл шүү дээ. Үхсэнийх нь боловсрол мэргэжли, төрийн хүн байх вэ дээ. Монголыг тоногч бүлэглэлийн Гүйцэтгэгч үүрэгтэй гишүүн. гэж үзэж болно. Ийм сэжгийн юмнуудыг дагаад далдайдаг залуус харамсалтай, тархийг нь угаасан байна. 2016-12-02
Иргэн:Одоо ч гэсэн хулгайч болчихоод байгаа юм биш үү? 2016-12-03
зочин:Үнэхээр тийм бахархмаар мундаг хүн л юм бол улс орондоо, ард түмэндээ дурсагдахаар сайн юм хийх л ёстой 2016-12-03
зочин:Лекц уншдаг улсууд худлаа өөрсдийгөө магтаж,мундаг хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэсэн,залуусын тархийг худлаа угааж хуурдагийн жишээ УИХ-ын гишүүн байсан Ганбаатар гуай юм. Тэр олны итгэлийг аваад бүр ерөнхийлөгч болно гэж даварч байгаад худлаа ярьдаг нь батлагдаад унасан ш дээ. 2016-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?