ИРГЭДИЙГ ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАЛАА

2016-12-02  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр төлөөлөл бүхий иргэдийг нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар, ажилтан Н.Эрдэнэтөгс нарыг нийслэлийн “Жуух бичиг”-ээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн захиргааны байгууллагаас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион явуулсан.

Мөн энэ сарын 1-ний өдөр Монголын хүүхдийн ордонд “Бид хамтдаа чадна” уриатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах өдөрлөг зохион байгууллаа. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлыг нь шийдвэрлэх, тэдний дуу хоолойг төрийн байгууллагын бодлого шийдвэрт тусгаж ажиллах болно” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэллээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар “Монголын хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа тэргэнцэртэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө манай холбоо 10 гаруй жил ажиллажээ. Энэ олон жил ажилласныг минь үнэлж шагнаж байгаад баяртай байна” хэмээлээ.

 

 

Эх сурвалж : НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?