ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖЛАН ИРСЭН “ХАС” ХЭЭГЭЭ ХЭРЭГЛЭХ ЭРХГҮЙ БОЛОВ УУ?

2016-12-02  

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахын аав С.Сүхбаатар, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай, “Сүнс” хамтлагийн дуучин Лхагваа нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучин С.Амармандахыг ОХУ-ын ЭСЯ-ны дипломатчид зодуулж хүндээр бэртсэн талаарх мэдээлэлд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

“Сүнс” хамтлагийн ахлагч Лхагваагийн ярьснаар дуучин С.Амармандах уг цэнгүүд оролцож "Би Монгол хүн" дуугаа дуулж байхдаа “Монгол Улс мандтугай” хэмээн хэд хэдэн удаа уухайлахад үзэгчид дундаас "Фашист" гэж орилж байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа шиг цэнгээний газрын гадаа, архины шилээр цохисон явдал болоогүй. Түүнийг дуугаа дуулж дуусаад цахилгаан шатруу явж байхад араас нь цагаан цамцтай залуу төмрөөр цохиж унагаасан гэв.

С.Амармандахын аав С.Сүхбаатар "Үнэндээ надад хэлэх үг олдохгүй байна. Гэмт этгээдүүд тодорхой байгаа учраас хуулийн байгууллага шударга ажиллана гэдэгт найдаж байна. Энэ байдлаараа ирээдүй хойч минь гишгэх газаргүй болчих вий хэмээн эмээж байна. Бид өвөрг дээдсээс уламжлан ирсэн “Хас” хээгээ хэрэглэх эрхгүй болов уу" гэж байв.

Харин С.Амармандахыг зодсон дипломатич залууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа гэх зэрэг мэдээллүүдийг өгсөн юм. Одоогоор дуучин С.Амармандахын бие маш муу, ухаан нь орон гаран байгаа гэнэ.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Монголчууд угаасаа хас тэмдэгийг хэрэглэж ирсэн ард түмэн буруу ойлголтоос үүдэлтэй асуудал байна. 2016-12-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?