12 САРЫН 3 ПЕСТИЦИДТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР

2016-12-03  

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Олон улсын пестицидтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.

Энэтхэгийн Бхопалд пестицидийн үйлдвэрт гарсан экологийн сүйрэлтэй холбогдуулан уг үйл явдлыг мартахгуйн тулд тэмдэглэдэг өдөр аж. Энэ өдрийн гол уриа нь “Пестицид бол соёл иргэншлийн мухардал” бөгөөд дэлхийн нийтийн анхаарлыг энэхүү аюулт химийн бодисыг үйлдвэрлэж ашигласнаас гарах асуудалд татах зорилготой. Пестицид бүх төрлийн хортой тэмцэхэд зориулагдсан химийн бодис буюу холимог юм. Пестицид нь хөдөө аж ахуйн талбайгаас өндөр ургац авах зорилтыг биелүүлж байгаа боловч хөрс, ургамал, амьтан, хүнд эргэж засаршгүй үр дагавар авчирдаг. Харин өнгөрсөн зууны сүүлийн 10 жилээс зарим улс оронд пестицид нь хүн амын эрүүл мэнд, амь нас, амьд байгальд эрсдэлтэй зүйл болох нь тогтоогдож эхэлжээ.

НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар пестицид нь “чимээгүй сүйрэл”-ийн гол шалтгаан болж байгаа гэнэ. Үүнээс гадна пестицид нь удаан задардаг, тархалт өндөртэй бөгөөд Антарктидын оцон шувуудын бие махбодоос ч илэрсэн гээд үзэхээр агаар, далайн урсгалаар дамжих чадвартай аж.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эмгэг, төрөлхийн гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхэд бага жинтэй төрөх зэргийг удаан задардаг, органик бодисын нөлөөтэй холбон үзэж байгаа аж. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр жил бүр пестицидээр хордсон хоёр сая орчим тохиолдол бүртгэгддэг. Тэдний олонх нь уг бодистой ажиллаж байгаад хорддог байна.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?