ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМЫГ ГААЛИАР ГАРГАХ ГЭЭД БАРИГДЖЭЭ

2016-12-03  

Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор их хэмжээний сумыг майонезын хайрцагт нууж оруулж ирэх гэж байжээ.

Эрхүү-Наушки-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байсан байна. Түүнийг нь тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч О, "О" шалгаж үзэхэд их хэмжээний буюу 100 гаруй хайрцаг сум байжээ.

Иргэн "Г" анх гаалийн улсын байцаагчид гэртээ авсан хүнсний зүйлс гэж мэдүүлжээ. Хайрцагнуудыг задалж үзэхэд винтов зэрэг бууны найман төрлийн 2000 гаруй сум болох нь тогтоогдсон байна. Хэргийг Тагнуулын байгууллага шилжүүлэн авч шалгахаар болжээ.

Иргэн "Г" нь Монгол Улсын хилээр ОХУ руу нэвтрэхдээ машинаар гарч, буцахдаа галт тэргээр орж ирсэн нь энэ гэнэ. Түүнчлэн түүний тээвэрлэж байсан сумнуудыг нуусан майонез, сахар, чокопай зэрэг нь бүгд үйлдвэрийн лацтай “бүтэн” бүтээгдэхүүн шиг харагдаж байсан байна.

Сүүлийн үед ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчих болсноос үүдэн хилээр нэвтрэх иргэдийн тоо нэмэгдэж, үүнийг даган янз бүрийн зөрчил илрэх болсон байна. Тагнуулын байгууллагад шилжүүлсэн энэхүү хэрэг буу, сумтай холбоотой томоохон гэмт бүлэглэлийн үзүүр байх магадлалтай гэж үзэж байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?