ТЭТГЭВЭР ХУМСАЛДАГ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭНЭ

2016-12-03  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ахмад настны тэтгэврийг багаар тогтоочихоод, бичилт хийхдээ өндрөөр тавьж, зөрүүг нь хумсалдаг хулгайтай тэмцэхээ өчигдөр мэдэгдлээ.

Тэтгэвэр олгодог банкны нэгхэн салбар дээр 187 орчим сая төгрөгийн зөрчил илэрсэн ноцтой баримтыг сайд хэллээ. Салбарын яамнаас гаргасан статистик мэдээгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 332 мянган ахмад настан тэтгэвэр авч байна. Тэтгэвэр олгох бүрийд сар тутамд 113 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин эл мөнгөний хэдэн хувь нь ахмадуудад хүрч, хэд нь дундаас нь алга болж, буруу замаар оров гэдэг одоо хийж байгаа шалгалтын дүн эцэслэгдэхэд тодорхой болох юм.

Удахгүй ахмад настнуудад тэтгэврээ дахин тогтоолгох аян зарлах нь. Ингэснээр буруу тогтоосон тэтгэврээ үнэн зөвөөр тогтоолгох боломжийг ахмад настнуудад олгоно. Ажилласан жилээ дарагдуулж, хохирч яваа хэчнээн ахмад настан бийг одоогоор хэлэх боломжгүй ч тэтгэврээ дахин тогтоолгосноор нэг хэсэг нь эргэлзээгээ тайлж, мөн нэг хэсэг нь тэтгэврээ үнэн зөвөөр тогтоолгож, авах боломжтой болно. Энэ аян ахмад настнуудад Засгийн газраас тэтгэврийг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай дүйцэхүйц арга хэмжээ болж буух нь дамжиггүй.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?