ХАР САРНАЙГИЙН АМРААГААС УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДАЖ, ЗАЛУУС ЖАГСЖЭЭ

2016-12-03  

ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан гэх дуучин С.Амармандахыг "өмөөрсөн" хэсэг залуус ОХУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо буюу "Мөнгөн завъяа" дэлгүүрийн өмнө өчигдөр орой жагсчээ.

Тэд С.Амармандахад халдсан ЭСЯ-ны ажилтныг илчлэн, хариуцлага оногдуулж, уучлалт хүсэхийг шаардсан монгол, орос хэлээр бичсэн лоозон барин зогссон байна. Залуус лоозондоо “Хар Сарнай” хамтлагийн дуучин Сүхбаатарын Амардандахыг ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан зодож танхайрсан явдалд ОХУ-ын ЭСЯ-наас албан ёсоор уучлалт гуйхыг Монголын ард түмэн шаардаж байна” хэмээн бичжээ.

ОХУ-ын ЭСЯ болон дипломат төлөөлөгчид нь халдашгүй дархан эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй төлөөлөгчид халдах, консулын байр руу хууль бусаар нэвтрэх зэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. Өөрөөр хэлбэл, Консулын байрыг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж үздэг байна. Тиймээс жагсагчид ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт биш Чингэлтэй дүүрэгт харъяалагддаг "Мөнгөн завьяа" дэлгүүрийн өмнө лоозон барин зогсч байсан аж.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?