МӨНГӨНИЙ ЭРЭЛД "БАДАРЧЛАХААР" ХАРИЙГ ЗОРЬЦГООХ НЬ

2016-12-03  

Хэдхэн жилийн өмнө хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч, Монгол улсыг Мinegolia буюу нүүрсний улс гэж нэрлэж байлаа.

Монгол улс мөнгөөр бялхаж байсан үе 2013 оноор өндөрлөсөн. Гэвч 2012-2016 оны хооронд улс орныг АН-ын тэргүүлсэн Засгийн газар удирдахдаа Чингис, Самурай бондыг зээлж, улс орноо өрөнд гүнзгий оруулсан гэж эдийн засагчид бичдэг. Тэд юу хийхээ мэдэхгүй, бэлэн төсөл, төлөвлөгөөгүй байж энэ их мөнгийг зээлснийг шүүмжилдэг. Харин энэ их мөнгөөр юу хийж бүтээснийг одоо шалгаж эхэллээ. Төрийн банкны Мөнхбат, Эдийн засгийн сайд Н.Батбаяр нар энэ л хэргээр шалгагдаж эхэлсэн. Тэгвэл энэ их өрийг ирэх оноос төлж эхэлнэ. Шинэ он гарахад, ердөө л 4-хэн долоо хоног үлдлээ. Тэгвэл энэ их өрийг хэрхэн төлөх вэ? гэдэг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын толгойны өвчин болжээ.

Монголын бодлого боловсруулагч Монгол банк, Сангийн яамны зүгээс өрийг өрөөр дарахаас өөр гарцыг олж харсангүй, чадсангүй гэдэгт нь тодорхой боллоо. Хятадаас зээлэх 4,2 тэрбум ам.долларын хэлэлцээр Далай ламын 4-хэн өдрийн айлчлалаас болж царцаж, Монголын төр, засгийн албан тушаалтнууд мөнгөний эрэлд яаран сандран мордоцгоож эхэллээ. Сангийн сайд Чойжилсүрэн Япон улсыг зорих бол, УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлах, гадаад хэргийн сайд Европын холбоог зорин шил шилээ дарсан айлчлал хийхээр боллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батөаяр:дараа нь сайхан үр хойч нь төлчийш дээ хө **** юмаа нэрээ 2016-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?