Эх орондоо аз жаргалтай амьдарч буй иргэдийн судалгаагаар, -Иргэд нь сэтгэл хангалуун амьдардаг, хамгийн аз жаргалтай улс орныг Дани улс тэргүүлж, Швед, Норвеги зэрэг скандинавын гэж нэрлэдэг европын орнууд удаалжээ.
Хүний эрхийг дээдэлдэг, шударга шүүхтэй, хэвлэл мэдээлэл нь зарчимч, хариуцлагатай, эрх баригчид нь хяналттай, жирийн ард иргэдийн дуу хоолой хүчтэй учраас нийгэм нь эрүүл саруул гэж судлаачид тодотгожээ. Монгол улс энэ үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 140-150 байрыг хуваан эзэлсэн байна. Монгол улсын хувьд, ард иргэд нь маргаашдаа итгэлгүй болж, ажил эрхэлсэн ч аз жаргал дундуур ард түмний жагсаалтад дээгүүр оржээ.
Харин Монгол улсын хамгийн аз жаргалтай хүмүүсээр УИХ, Засгийн газрын гишүүд тодорчээ. Тэд бүх баялгийг хүртдэг, тендерийг авдаг, санаснаараа амьдардаг байна. Монгол улс тивдээ сүүл мушгиж, зарим нэгэн Африкийн улс орон, дайн байлдаантай Арабын орноос арай дөнгүүр гэсэн судалгааг судлаачид гаргажээ. Тэгэхээр, Монголд хэн аз жаргалтай вэ? гэдэг асуултын хариу нь "Эрх мэдэлтэн, дарга нар" гэж гарахаас ч өөр аргагүй ажээ. Тэгэхээр Монголын нийгэм бол "хүнд өвчинд нэрвэгджээ".
О.НАНСАЛМАА