ТА ХҮҮХДЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛСААР БАЙХ УУ?

2016-12-05  

Өндөр хөгжилтэй орны эрдэмтэд тав хүртэлх хүүхдүүдийг компьютерийн өмнө суулгахыг хориглож, 7-12 насны хүүхэд дэлгэцийн өмнө өдөрт 1 цаг хүртэл, 12-16 насныхан 2 цагаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг байна. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хүүхэд тань ойрын хараа муудах, харалган болон нүдний даралттай болох зэрэг хүнд өвчин тусах аюултай.

Компьютерийн ядаргаанд орсон хүүхдийн шинж тэмдэг :

1.Хүүхэд нүүрэндээ үе үе хүрч, хуруугаа хөхөж, урваганаж хашгирна.

2.Компьютер сонирхох сонирхол нь буурна. Хүүхэд үе үе алмайрч, ярианд оролцож, бусад зүйлсэд анхаарлаа хандуулна.

3.Хүүхэд тал тал тийшээ хазайж, сандлын түшлэг налж, сандлын буланг түшиж, хөлөө дээш болгоно.

4.Сэтгэл мэдрэлийн хариу урвал үзүүлнэ. Хүүхэд үсэрч, бүжиглэхдээ хашгирч, учиргүй инээнэ.

Зөвхөн компьютер ч гэлгүй бага насны хүүхдүүдийг ухаалаг утас байнга хэрэглүүлэх нь уршигтай болохыг эх эцгүүд анхааралдаа аваарай. Судалгааны дүнгээр өсвөр насны хүүхдүүдийн 21 хувь нь амиа хорлох талаар боддог, есөн хувь нь бүр завдсан талаар гарчээ. Амьдран суугаа орчиндоо хүртэл цахим дарамтад өртөж байгаа нь хамгийн том асуудал бөгөөд тэдэнд сэтгэцийн эмгэг үүсгэж байна гэжээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?