УБТЗ ХНН-ИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА

2016-12-05  

Эрдэнэт УБҮ-ээс Оросууд татгалзсан. Тэгвэл одоо, Орос улстай хамтарсан хамгийн том хувь нийлүүлсэн нийгэмлэг бол Улаанбаатар Төмөр Зам болсон. Тус нийгэмлэг ерөнхий хорооныхоо ээлжит хурлыг Улаанбаатар хотод зарлан хуралдуулж байна. Зам тээврийн дэд сайд, Монголын талын ерөнхий хорооны дарга Б.Цогтгэрэл Монголын талыг ахлан тус хуралд оролцож байна.

Өмнөх хуралдааныг, ОХУ-ын нийслэл Москва хотноо 9-р сард хийж, УБТЗ ХНН-ийн даргаар Жигжиднямааг томилуулж байсан байна. Тэгвэл, энэ сарын 1-ний өдөр ОХУ-ын Зам Тээврий дэд сайд А.С.Цыденов, Монгол Улсын Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл нар өмнөх яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэн, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажууллаа. Зам тээврийн салбарт хөгжил, дэвшил, шинэ боломж, ашиг орлогыг нээж өгсөн гэрээ боллоо гэж хоёр талаас дүгнэсэн байна. Тэгвэл, өнөөдрийн хурлаар, тус хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, үр ашгийг нь дээшлүүлэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?