ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛГҮЙГЭЭС БОЛЖ ӨСВӨР НАСНЫХАН АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО ХИЙДЭГ

2016-12-05  

Монголын Гэр Бүлийн сайн сайхны нийгэмлэг нь НҮБ-ын Хүн Амын Сангийн хэрэгжүүлэгч түнш байгууллагаар сонгогдсон ба “Залуучуудын Үе тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ”-г чадваржуулан ажиллаж байна. Энэ хүрээнд жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-10 хооронд залуучуудын эрүүл мэндийн хамгаалах аяныг дэлхийн 50 гаруй оронтой зэрэг тэмдэглэж байгаа ба “Өсвөр үеийнхэн ба охидын эрүүл мэнд, эрхийн асуудалд залуучуудыг дайчлах нь” гэсэн уриатай ажиллаж байгаа юм. Тус аяны талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хурлын үеэр Монголын өсвөр үеийн залууст тулгамдаж байгаа асуудал нь ЕБС-д Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл орохгүй байгаагаас өсвөр насны залуус бэлгийн эрүүл мэндийн боловсрол авч чадахгүй байгаа. Мэдээлэлгүй залуус ихэвчлэн найз нөхдөөсөө ам дамжсан буруу мэдээлэл авч байгаа нь, эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн замын өвчин тусах, хүсээгүй жирэмслэлт гэх мэт зүйлс тохиолдож бэлгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнээсээ болж амин хорлох оролдлого хийдэг тухай ярьж байлаа. Мөн бэлгийн замын өвчлөлийн 24 хувийг 15-19 насны залуус эзэлж байгаа гэсэн мэдээллүүдийг хийлээ.

Тус 10 хоногийн аяны хүрээнд залуусаас гарсан мэдээллээр УИХ-ийн гишүүд болон шийдвэр гаргагч нарт зориулж зөвлөж гаргах тухай ярилаа.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:UNEN SHUU DEE EEJ AAV NAR HUUHDUUDTEIGEE YARILTSAH TSAG CH GARGAHAA BSAN MANAI NIIGEM BURUU YAVAAD BNA 2017-12-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?