МОНГОЛ УЛС МАЛАА ТООЛНО

2016-12-05  

Манай улс мал сүргээ энэ сарын 7-17 тоолохоор болж, мал тоолох комиссоо томилон сургалтад хамруулж байна. Мал тооллогын ажлыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг салбарын удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн голлох эх үүсвэр болгож, макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж байна.

Мал тооллогыг жил бүрийн эцэст малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссаны дараа зохион байгуулж, дүнг нэгтгэн боловсруулдаг. Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын мэдээллийг боловсруулахад 2012 оноос онлайн систем нэвтрүүлснээр тооллогын үр дүнг богино хугацаанд гаргадаг боллоо.

Мал тооллого нь зөвхөн мал, тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулахаас гадна сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах бололцоог хангаж, малчин өрхийн тоо, малчдын нас, хүйсийн ангилал, малчдын соёл, ахуйн үзүүлэлт зэрэг олон үзүүлэлтийг харуулдаг.

"Мал тооллогын 2015 оны эцсийн байдлаар малын тоо 55 сая 957.6 мянган толгой болж, өмнөх оныхоос 3 сая 975.0 мянган толгой буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс адуун сүргийн тоо толгой 3 сая 294.6 мянга, үхэр 3 сая779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24 сая 933.4 мянга, ямаа 23 сая 582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1 сая 718.6 мянга, ямаа 1 сая 573.3 мянган толгойгоор өсчээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?